• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 6 сарын 20, 2023
Originals

ЭЕШ өгсөн нийт шалгуулагчдын 0.2% нь л 800 оноо авлаа

yld
С.Ангирмаа
6 сарын 20, 2023
6 сарын 20, 2023

ЭЕШ болж өнгөрлөө. Энэ жил давхардсан тоогоор 93,266 сурагч ЭЕШ өгсөн бөгөөд тэдний 0.2% нь буюу 158 сурагч л 800 оноо авсан аж.

Дундаж оноо 

ЭЕШ-ын дундаж оноог хичээлээр нь харвал, нийт 10 хичээлээс 7 хичээлийнх нь дундаж оноо 3 жилийн өмнөхөөс буурсан аж. Эдгээрээс Нийгэм судлал болон Орос хэлний хичээлийн улсын дундаж оноо хамгийн ихээр буурчээ. Цаашлаад,

  • ШУ-ы дорой боловсрол… Математик, Хими, Физик зэрэг шинжлэх ухааны хичээлийн ЭЕШ-ын дундаж оноо бусад хичээлийг бодоход бага байгаа юм. Тодруулбал, Орос хэлний хичээлийн дундаж оноо 61 байхад Математикийнх үүнээс 2.3 дахин бага байна.
  • Медиан: Цаашлаад хичээлүүдийн медиан оноог харвал, зөвхөн Монгол хэл болон Орос хэлний медиан оноо 50 болон түүнээс их байгаа бол үлдсэн 8 хичээлийн медиан оноо 24-42 байна. Өөрөөр бол ЭЕШ өгсөн сурагчдын тал нь 100 онооноос 37 авсан хэрэг. 37F гэсэн үг шүү дээ. Тоогүй, тоогүй.
  • Монгол хэл < Англи & Орос хэл: Түүнчлэн хэлний хичээлүүдийн үзүүлэлтийг харвал Англи хэлний ЭЕШ-д 33 сурагч 800 оноо авсан бол Орос хэлнийхэд 30 сурагч харин Монгол хэлнийхэд ердөө 14 сурагч 800 оноо авчээ. Мөн Монгол хэлний шалгалт өгсөн сурагчдын тоо Англи хэлнийхээс 1.9 дахин бага байсан юм.

Ялгаа

ЭЕШ-ын үзүүлэлтийг хот хөдөөгөөр салгаж харвал, Улаанбаатарт ЭЕШ өгсөн сурагчдын Англи хэлний ЭЕШ-ын дундаж оноо орон нутагт шалгуулагчдынхаас 6.1 оноогоор илүү байв. Тэгэхээр орон нутагт гадаад хэлний боловсролыг сайжруулах шаардлагатай нь харагдаж байна.

  • Аймаг хооронд: Хот хөдөөгөөс гадна аймаг хооронд ч чанарын ялгаа их харагдана. Түүхийн хичээлийн ЭЕШ-ын дундаж оноо л гэхэд Сүхбаатарт хамгийн өндөр буюу 61 байхад Баянхонгорынх үүнээс 2.4 дахин бага буюу 25 байх жишээний.

Эцэст нь… ЭЕШ-ын үзүүлэлт боловсролын системд томоос том анхаарлын тэмдэг тавилаа. Чанар хүртээмжээ сайжруулахгүй бол энэ анхаарлын тэмдэг томорсоор л байх болов уу.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.