Цахим зээлийн талбарын ширүүн өрсөлдөгч Pocket Guyuk metaverse-д өөрийн Zero Mall нэртэй их дэлгүүрийг барин өнөөдөр нээлтээ хийж байна.
Юу гэсэн үг вэ?
Тэд 3 жилийн ойн баяраа тохиолдуулан виртуал ертөнцөд суурилсан нийгмийн сүлжээ болох Guyuk metaverse-д 8 давхар их дэлгүүр бүтээж буй. Тэгэхээр та компьютероор бүтээсэн хийсвэр орчинд VR төхөөрөмж, ухаалаг утас, компьютер ашиглан виртуал орчинд дэлгүүр хэсэх боломжтой гэсэн үг.
Хэрхэн худалдан авалт хийх вэ?
Zero Mall-д байрлах дэлгүүрүүдээр зочлон, худалдан авахыг хүсэж буй бүтээгдэхүүний 3D модель дээр дарахад тухайн бүтээгдэхүүний сонголтууд гарч ирэх бөгөөд түүнээс сонголтоо хийн, худалдан авалт хийхдээ PocketZero-г ашиглан төлбөрөө төлөхөд болох аж.
Дэлхийн трэнд
Дэлхийн томоохон брэндүүд AI болон metaverse ашиглан хэд хэдэн туршилтууд хийж буй. Жишээ нь Nike (NKE)-н дэлгүүрийг AI ашиглан Эверестийн оргил дээр бүтээсэн бол Gucci The Sandbox дээр Gen Z-д зориулсан виртуал ертөнцийг бий болгохоор зорьж буй.
Эцэст нь… Монгол ч гэсэн дэлхийн трэндээс хоцрохгүй байгаа нь авууштай юм даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.