• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 1, 2023
Тайлан

Нээлттэй ББСБ-уудын ашиг 55.6% өсөж ₮30.8 тэрбумд хүрлээ

yld
С.Ангирмаа
8 сарын 1, 2023
8 сарын 1, 2023

МХБ (MSE)-д бүртгэлтэй 5 ББСБ-ын нийт ашиг энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөс 55.6% өсөж ₮30.8 тэрбумд хүрчээ. Тэгвэл эдгээр компаниудын тайлан руу өнгийе. 🔥

Ашгийн дундаж өсөлт: 150.9%Нээлттэй 5 ББСБ тус бүрийн хагас жилийн ашгийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж харвал,

  • ЛэндМН (LEND): +388.2%,
  • Тандэм инвэст (VIK): +300.0%,
  • Ард кредит (ADB): +42.9%,
  • Инвескор (INV): +18.9%,
  • Сэндли (SEND): +4.5% тус тус өссөн юм.

Учир начир, нарийн ширийн…ББСБ-уудын ашиг өссөн нь орлого нэмэгдсэнтэй холбоотой аж. Тодруулбал, Тандэм инвэст ББСБ ХК-ийн борлуулалтын орлого л гэхэд 2.6 дахин өссөн байна. Цаашлаад нарийн үзүүлэлтүүдийг харвал,

  • Чанаргүй зээл: Дээрх ББСБ-уудын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувийн дундаж утга өнгөрсөн оны эцсээс 0.5 нэгж хувиар буурч 5.1% болсон бөгөөд Ард кредит ББСБ ХК-ийнх хамгийн өндөр, Инвескор ББСБ ХК-ийнх хамгийн бага байгаа аж.
  • ROE : Түүнчлэн тэдний хувь нийлүүлсэн хөрөнгийн өгөөжийн дундаж хэмжээг харвал нээлттэй 6 банкны дунджаас 2.7 нэгж хувиар илүү буюу 13.2% байна. Тэгэхээр ББСБ-уудын өгөөж банкнуудынхаас өндөр гэж хэлж болно.
  • P/B>1: Цаашлаад, уг ББСБ-уудын P/B харьцаа бүгд 1-ээс өндөр байгаа юм.
  • Хувьцааны үнэ : Тус 5 ББСБ-ын хувьцааны үнийн өөрчлөлтийг сонирхуулбал оны эхнээс дунджаар 7.2% унасан аж. Энэ дундаа ЛэндМН ББСБ ХК-ийн хувьцааны үнэ хамгийн ихээр буюу 52.4% өссөн бол эсрэгээрээ Тандэм инвэст ББСБ ХК-ийнх 13.9% буурсан байна.

Эцэст нь… Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 14 дахин өссөн ББСБ-ын зах зээлийн томоохон төлөөлөгчдийн өнгө үзэмж иймэрхүү байлаа. Хэрэв та хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах гэж байгаа бол тоон үзүүлэлтүүдийг нарийн судалж үзэх нь зүйн хэрэг.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.