Lexus сүүлийн жилүүдэд дэлхий даяар тархан суурьшиж байгаа улс үндэстэн, хүн ам бүрийн онцгой хэрэгцээ шаардлага, амьдралын хэмнэлд бүрэн нийцэх цахилгаан автомашиныг нийлүүлж, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих бодлого бүхий Lexus Electrified алсын харааг баримталж байгаа билээ.
Уг зорилгынхоо хүрээнд 10 сарын 26-аас 11 сарын 5-ны хооронд Японд зохион байгуулсан Japan Mobility Show 2023-н үеэр LF-ZC болон LF-ZL загварын 2 шинэ үеийн цахилгааны автомашинуудынхаа консепц загварыг танилцууллаа.
Lexus Electrified гэж юу вэ?
Lexus 2005 онд дэлхийн хамгийн анхны тансаг зэрэглэлийн Hybrid автомашин буюу RX 400h загварын олон нийтэд амжилттай танилцуулж, багагүй шуугианыг тарьж байсан билээ. Энэ цаг үеэс эхлүүлэн Lexus цахилгаан автомашины салбарыг хөгжүүлж, дэлхий даяар нүүрстөрөгчийн хийг багасгаж, байгальд ээлтэй цахилгаан автомашиныг бүтээх аяллаа эхлүүлсэн ба түүнийг нь Lexus Electrified алсын хараа гэж нэрлээд буй.
Тус төлөвлөгөөний хүрээнд тэд 2035 он гэхэд бүх загвараа цахилгаан хөдөлгүүртэй болгох үйлдвэрлэлийг эрхэлж, 2050 он гэхэд дэлхий даяар зарагдаж буй бүх загваруудыг 100% цахилгаан машины төрөлд шилжүүлэх зорилт тавиад байгаа. Цахилгаан машины хувьд Lexus-н тодорхойлсноор HEV буюу Hybrid цахилгаан машин, PHEVs буюу цэнэглэдэг цахилгаан машин, BEVs буюу зайгаар ажилладаг цахилгаан машинууд хэмээн хувааж, тус тус хөгжүүлээд байгаа аж.
Сонирхуулахад, 2022 онд гэхэд тэд RX загварын автомашины бүрэн цахилгаан хувилбар болох RZ загварыг олон улсын зах зээлд нийлүүлээд амжсан юм.
1 автомашиныг цахилгаан хөдөлгүүртэй болгоход 1 жилийн хугацаанд агаар дахь CO2-г 1.5 сая граммаар буурах боломжтой аж.
Japan Mobility Show 2023
Тус экспогийн үеэр Lexus-н танилцуулсан LF-ZC болон LF-ZL загварууд нь Lexus BEV төрлийн цахилгаан автомашины төлөөлөл ба үндсэн эд ангиудыг илүү багасгаж, минимал болгохын зэрэгцээ автомашины гүйцэтгэл, хурд хүчийг бүрэн удирдах боломжийг жолоочид олгож, илүү уян хатан, динамик үйлдлүүдийг оруулж өгснөөр жолооч машин хоёр нэгэн цогц болж буй мэт мэдрэмжийг өгөж буй.
Мөн түүгээр ч зогсохгүй бүрэн дижитал удирдлагын систем, дэвшилтэт AI-н хослуулсан учир жолоочийн дуу хоолойг бүрэн таньж, комманд авах, хариу мэдэгдэх, бараг л ярилцаж байгаа мэт сэтгэгдэл төрөх ба дижитал хянах самбарын тусламжтай нөхцөл байдал бүрд тохирсон өөрт хэрэгтэй функцуудээ цаг алдалгүй ашиглах боломж нэмэгджээ.
Интерьерийн хувьд дахин боловсруулсан материал ашиглан цоо шинэ хулсан CMF интерьерийг танилцуулсан нь салбарын хувьд маш шинэлэг дизайны консепц байлаа.
Lexus LF-ZC & LF-ZL загварын цахилгаан автомашинууд нь 2025 оны сүүл үеэс 2026 оны эхэн үеийн хооронд үйлдвэрлэлд орохоор төлөвлөгдөж байгаа бөгөөд автомашины хорхойтнуудын хувьд ердөө 2-3-хан жилийн дараа Lexus Electrified шинэ үеийн цахилгаан автомашинуудыг худалдан авах боломжтой болох нь ээ.
Lexus LF-ZC танилцуулга видео:
Lexus LF-ZL танилцуулга видео:
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.