• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 7 сарын 6, 2023
Бизнес

УИД ХК  ₮3.9 тэрбумаар торгууллаа

yld
М.Хулан
7 сарын 6, 2023
7 сарын 6, 2023

Дээд шүүхээс Улсын Их Дэлгүүр ХК (UID)-ийн ТУЗ-ийг Номин Холдинг ХХК-д давуу байдал олгож компанид хохирол учруулсан гэж шийдвэрлэв. Юу болов?

Өнгөрсөн хугацаанд

Олон жилийн туршид УИД ХК-ийн ТУЗ Номин Холдинг ХХК-д давуу байдал олгож ЗЗ-ийн үнээс хямдаар түрээслүүлж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчиж байгаа тухай маргаан явж байв. Улмаар СЗХ-ноос тус компанийн ТУЗ-ийн тогтоолыг хүчингүй болгуулах, буруутай албан тушаалтнаас компанид учруулсан хохирлыг гаргуулахаар Дээд шүүхэд нэхэмжлэл гаргасан аж.

  • Сонирхуулахад: УИД ХК-ийн 61%-ийг Номин Холдинг ХХК эзэмшдэг. Харин үлдсэн хувийг 43,000 жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байгаа юм.

Гол асуудал

УИД ХК-ийн бизнесийн чиглэл нь түрээсийн үйлчилгээ. Тиймээс УИД талбайгаа Номин Холдинг ХХК-д хэдэн ₮-өөр түрээсэлж байгаа нь тус компанийн ашигт ажиллагаатай шууд хамааралтай.

  • Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид: Ерөнхийдөө УИД ХК-ийн 61%-ийг 3 хүн л эзэмшдэг буюу цөөн тооны хүмүүсийн шийдвэрээр л асуудлыг шийдэж ирсэн. Улмаар Дээд шүүхээс тус компанийн эрх бүхий 9 албан тушаалтнаас тус бүр ₮440 саяыг нөхөн төлүүлэхээр болоод буй. Ингэснээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх хангагдана гэж үзжээ.
  • Алдагдсан боломж: Өнгөрсөн онд УИД-ийн түрээсийн орлого нь 10% өсөж ₮6.9 тэрбумд хүрч, ₮389 саяын ашигтай ажиллажээ. Түүнчлэн тэдний өр 22% буурч ₮18.9 тэрбум болоод буй. Үүнээс харахад тус компани ашигтай ажиллах боломжтой. 1 компанид давуу байдал олгохын оронд ЗЗ-ийн үнэ ханшаар нь түрээсэлсэн бол ашигт ажиллагаа нь улам л өсөх байлтай.

Байр суурь

Тус асуудалтай холбоотойгоор бид Өлзий энд Ко капитал ХХК-ийн CEO Б.Өлзийбаярын байр суурийг авсан юм.

Тус хэргийг СЗХ жижиг хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн компанид хохиролтой ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсан ТУЗ-д хариуцлага тооцохоор Дээд шүүхэд хандсан. Энэ нь Компанийн тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтан компанид хохиролтой шийдвэр гаргасан бол өөрийн хөрөнгөөр хохирлыг барагдуулах гэсэн заалт бодитоор хэрэгжиж буй үйл явдал болов.

  • Асуудал: УИД-ийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй буюу ЗЗ-ийн түрээсийн үнээс доогуур гэрээг УИД-ийн ТУЗ-ийн үндсэн болон хараат бус гишүүд 100%-ийн саналтайгаар баталдаг байсан. Ийнхүү эхний кейс Дээд шүүхээр амжилттай шийдэгдэж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг татах, сэргээхэд томоохон түлхэц болж байна.

Эцэст нь… Тус шийдвэр ижил төстэй бусад нэхэмжлэлийн анхан шатны шүүхийн шийдвэрийн эшлэл болж Компанийн тухай хууль бодитоор хэрэгжиж буй жишиг болон үлдлээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.