• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 6 сарын 18, 2024
Улс төр

Залуучуудын сонгуульд оролцох оролцоо хангалтгүй хэвээр байна

yld
М.Хулан
6 сарын 18, 2024
6 сарын 18, 2024

Сонгууль болоход 10 хоног үлдлээ. Монголчууд түүхэндээ байгаагүй УИХ-ын 126 гишүүнийг сонгох гэж буй чухал мөч. Энэ цаг үед сонгогчид ер нь сонгуульд хэр оролцоотой байдгийг эргэн нэг санацгаая. 

Босгон дээрээ бүдэрчих гээд л

Өнгөрсөн 32 жилд 8 удаа УИХ-ын сонгууль болоход монголчууд эхний 2 сонгууль болох 1992, 1996 онуудад л 90%-ийг давсан буюу хамгийн өндөр ирцтэй оролцсон байдаг. Түүнээс хойш сонгогчдын ирц буурсаар 2012 онд бүр түүхэн доод түвшин болох 67.2%-тай оролцож байжээ. Үндсэндээ 602 мянган хүн саналаа үнэгүйдүүлж орхисон байгаа юм. 

Гол асуудал

Үргэлжлүүлээд, нийт хүн амын 45%-ийг эзэлдэг залуус сонгуульд хэр идэвхтэй оролцдог вэ гээд харвал

  • 2012 оны УИХ-ын сонгуульд: Саналаа өгсөн нийт сонгогчдын 10% нь 18-25, 25% нь 18-35 насныхан байсан буюу 18-35 насны залуучуудын 60% нь саналаа өгөөгүй.
  • 2016 онд: 18-25 насны залуу сонгогчдын ирц 50.8%-тай,
  • 2020 онд: 62%-ийн ирцтэй тус тус оролцсон байна.

Залуусын улс төрийн сонирхол болон сонгуульд оролцох байдал нь бага багаар нэмэгдэж буй ч хангалтгүй хэвээрээ л байгаа. Нэг талдаа “Надтай, надгүй сонгууль болоод л өнгөрнө” гэсэн бодолтой залуус байгаа нь үнэн ч нөгөө талд бодолцох хэрэгтэй зүйл бол орон нутгийн залуус. Өдгөө Монголын хүн амын 71% нь Улаанбаатар хотод амьдарч буй. Хүн амын төвлөрөл хотод ийм их байгаа үед орон нутагт харьяалалтай залуусын хэд нь сонгуулиа хариуцлагатай өгч байгаа бол? Бас бодох л асуудал даа. 

  • Онцгой анхаарах бүлэг: Хамгийн сүүлд л гэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 20-29 насны залуучуудын ирц хамгийн бага байсан.  

Эцэст нь… Энэ жил 2.2 сая иргэн санал өгөхөөр байгаа. Тэдний 21.3% нь 20-29 насны залуус. Улиг болсон үг ч “Саналаа өгөөгүй байж ирэх 4 жил хэдийнээ сонгогдсон улстөрчдийг шүүмжлээд яах вэ, сонгуульд оролцоогүй сонголт чинь л тэднийг сонгосон шүү дээ”.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.