Сонгууль болоход 10 хоног үлдлээ. Монголчууд түүхэндээ байгаагүй УИХ-ын 126 гишүүнийг сонгох гэж буй чухал мөч. Энэ цаг үед сонгогчид ер нь сонгуульд хэр оролцоотой байдгийг эргэн нэг санацгаая.
Босгон дээрээ бүдэрчих гээд л
Өнгөрсөн 32 жилд 8 удаа УИХ-ын сонгууль болоход монголчууд эхний 2 сонгууль болох 1992, 1996 онуудад л 90%-ийг давсан буюу хамгийн өндөр ирцтэй оролцсон байдаг. Түүнээс хойш сонгогчдын ирц буурсаар 2012 онд бүр түүхэн доод түвшин болох 67.2%-тай оролцож байжээ. Үндсэндээ 602 мянган хүн саналаа үнэгүйдүүлж орхисон байгаа юм.
Гол асуудал
Үргэлжлүүлээд, нийт хүн амын 45%-ийг эзэлдэг залуус сонгуульд хэр идэвхтэй оролцдог вэ гээд харвал
Залуусын улс төрийн сонирхол болон сонгуульд оролцох байдал нь бага багаар нэмэгдэж буй ч хангалтгүй хэвээрээ л байгаа. Нэг талдаа “Надтай, надгүй сонгууль болоод л өнгөрнө” гэсэн бодолтой залуус байгаа нь үнэн ч нөгөө талд бодолцох хэрэгтэй зүйл бол орон нутгийн залуус. Өдгөө Монголын хүн амын 71% нь Улаанбаатар хотод амьдарч буй. Хүн амын төвлөрөл хотод ийм их байгаа үед орон нутагт харьяалалтай залуусын хэд нь сонгуулиа хариуцлагатай өгч байгаа бол? Бас бодох л асуудал даа.
Эцэст нь… Энэ жил 2.2 сая иргэн санал өгөхөөр байгаа. Тэдний 21.3% нь 20-29 насны залуус. Улиг болсон үг ч “Саналаа өгөөгүй байж ирэх 4 жил хэдийнээ сонгогдсон улстөрчдийг шүүмжлээд яах вэ, сонгуульд оролцоогүй сонголт чинь л тэднийг сонгосон шүү дээ”.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.