E-Kids платформ дээр илүү олон үйлчилгээтэй, хүүхэд хамгаалах шийдлүүд нэмэгдлээ. E-Mongolia 4.0 буюу 4 дэх үеийн шинэчлэлээр энэ шийдлүүдийг нэвтрүүлсэн юм. E-Kids-н шинэчлэлийн танилцуулгад УИХ-ын Инновац цахим бодлогын байнгын хороо, ЦХХХЯ, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Cан, “И-Монгол академи”, холбогдох яам, агентлаг, мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид, хүүхдийн эрхийг хамгаалж ажилладаг байгууллагуудын нийт 150 гаруй төлөөлөгч оролцлоо. Түүнчлэн ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шинэчлэгдсэн E-Kids үр хүүхдүүдээ цахим гэмт хэргээс сэргийлэх, гэр бүлээ технологиор хамгаалахад тусална” хэмээн онцолсон юм.
Хүүхэд хамгаалагч E-Kids ийн шинэ шийдлүүд
Тус шинэчлэлүүдийн хүрээнд эцэг эхчүүд хүүхдийнхээ байршлыг харах, чатлах, зохисгүй контентоос хамгаалах, цагдаад гомдол гаргах, бүх сурах бичиг, зөвхөн хүүхдэд зориулсан үндэсний сошиал платформоор харилцдаг болж байна. Түүнчлэн халамжийн үйлчилгээнүүд ч цахимжсан аж. Тухайлбал,
Ягаан дэвтэр яаж цахимжсан бэ?
Цаашлаад эх, хүүхдийн эрүүл мэндийн “Ягаан дэвтэр”-ийг эрж хайх хэрэггүй болж бүрэн цахим болсон байна. Тухайлбал тус цахим “Ягаан дэвтэр” нь эхийн төрөх үе, жирэмсний талаарх мэдээлэл, төрөлт, нярайлсны дараах биеийн байдал, хүүхдийн өсөлт хөгжил, 2 хүртэлх насныхны гэрийн эргэлтийн хуваарь, дархлаажуулалт, үзлэгийн түүх, зөвлөгөө, хооллолт зэрэг хэсгээс бүрдэж буй.
Хулгайлагдсан гар утас эсэхийг шууд шалгана
Түүнчлэн E-Mongolia 4.0-д гар утас, төхөөрөмж хулгайн эд зүйл эсэхийг шалгадаг IMEI үйлчилгээ шинээр нэвтэрсэн аж. Хэрэглэгчид “Алдагдсан, гээгдүүлсэн гар утасны мэдээлэл шалгах” цэсээр дамжуулан худалдан авах гэж буй гар утас, ухаалаг төхөөрөмжийнхөө IMEI дугаарыг оруулаад л шалгахад болох аж.
Гэснээс та өөрийн гар утас, ухаалаг төхөөрөмжийн IMEI дугаарыг Settings цэсээс харах эсвэл *#06# гэж бичээд залгах товч дээр дарснаар мэдэх боломжтой шүү.
Эцэст нь... Өдгөө “Хиймэл оюунд суурилсан, иргэнээ хамгаалдаг” төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia 4.0 хувилбар 86 байгууллагын 1,237 үйлчилгээ үзүүлж, 1.8 сая иргэн тогтмол ашиглаж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.