Монголын Биржүүдийн Нэгдэл Холбоо (МБНХ)-оос крипто зах зээлийг идэвхжүүлэх, олон нийтийн итгэлийг сэргээх, зах зээлийн оролцогчдын тоог нэмэгдүүлэхээр дотоодын койн болон токен гаргагчдад нээлттэй УРИАЛГА - ШААРДЛАГА гаргалаа. Тодруулбал, МБНХ нь койн, токен гаргагчдыг мөнгө босгосон эсэхээс үл хамааран өөрсдийн санхүү, үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөг олон нийтэд ил тод, нээлттэй болгохыг шаардаж буй.
Цаашлаад крипто сонирхогч, оролцогчдыг өөрсдийн олон нийтийн сүлжээ, групп, телеграм болон бусад сошиал медиа сувгуудаар түгээж, шаардахыг уриалж байна. Түүнчлэн, крипто биржүүд болон койн, токен гаргагч бүхнийг энэхүү санаачилгад идэвхтэй оролцох шаардлагатайг МБНХ-оос онцолж байна.
Сонирхуулахад, Монголын крипто зах зээл нь 2021 оны 12 сарын 17-нд батлагдсан "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль"-ийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй. Уг хуулийн дагуу крипто биржүүд Санхүүгийн зохицуулах хороонд (СЗХ) бүртгүүлж, холбогдох зохицуулалт, хяналтын дор ажиллаж байгаа юм. Ийнхүү тэд Монголын крипто зах зээлийг хөгжүүлэх, оролцогч талууд, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, улмаар Монголын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр ажиллаж байна.
МБНХ-ны санаачилгад дараах дотоодын койн, токен гаргагчдыг нэгдэхийг уриалж байна. Үүнд:
ELFC криптовалют гаргагч Элф эдүкэйшн ХХК
WPL криптовалют гаргагч Ворлд плас дижитал ХХК
BES криптовалют гаргагч Либэрал Майнд ХХК
EAC криптовалют гаргагч Эхлэл электроникс ХХК
ZESC криптовалют гаргагч Cеклаб ХХК (РД: 4391071)
IIT криптовалют гаргагч Баргил трейд ХХК
MSC криптовалют гаргагч Аривайз ХХК
DC криптовалют гаргагч Ашид од ХХК
MOZO криптовалют гаргагч Мозо финанс ХХК, Барс моторс ХХК
MGLS криптовалют гаргагч ОНЖИМ ХХК
URGX криптовалют гаргагч Өргөө койн ХХК
CAMEL криптовалют гаргагч Солид партнерс групп ХХК
BDC криптовалют гаргагч Эм Ди Кэй Ай ХХК
CAEL криптовалют гаргагч Эм Жи Эл кейлум ХХК
ZOOS криптовалют гаргагч Зоос дижитал эксчэйнж ХХК
BID криптовалют гаргагч Бизнес инвест девелопмент технологи ХХК
GER криптовалют гаргагч Гэр койн ХХК
DAC криптовалют гаргагч Дижитал ассет капитал ХХК
CARE криптовалют гаргагч Индранил фармаси клиник ХХК
OBOT криптовалют гаргагч ОБОРТЕЧ монголиа ХХК
SPC криптовалют гаргагч Стор пэй ХХК
ICTG криптовалют гаргагч Ай Си Ти групп ХК
DAXT криптовалют гаргагч Айдакс ХХК
ADMC криптовалют гаргагч Алтандорнод монгол ХХК
ARDX криптовалют гаргагч Ард БИТ ХХК
ARDM криптовалют гаргагч Эй Ай дайверс солюшн ХХК
BS9 криптовалют гаргагч Ард пропертиз ХХК
MONT криптовалют гаргагч Монгол дифай ХХК
IHC криптовалют гаргагч Ихбит ХХК
ARDT криптовалют гаргагч Ард санхүүгийн нэгдэл ХК
CPX криптовалют гаргагч Дата ланд технологи ХХК
TRD криптовалют гаргагч Дижитал эксчейнж монголиа ХХК
CHB & MNDT криптовалют гаргагч Койн хаб ХХК
MNFT криптовалют гаргагч Мултимедиа энтертайнмэнт платформ ХХК
CRX криптовалют гаргагч Корэкс ХХК
NTC криптовалют гаргагч Нэйшнал дижитал трэйшир ХХК
Эх сурвалж: МБНХ
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.