• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 7 сарын 24, 2024
Бизнес

Google-н $23 тэрбумын саналаас татгалзсан стартап

yld
М.Хулан
7 сарын 24, 2024
7 сарын 24, 2024

Үүлэн технологийн аюулгүй байдлын Wiz хэмээх стартап Google (GOOG)-н $23 тэрбумын саналаас татгалзлаа. Угтаа тус нэгдэл Google-н түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хэлцэл болох байсан ч Wiz амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхчхэв үү, аль эсвэл $23 тэрбумаас өндрөөр үнэлэгдэх компани юм болов уу?

🙂‍↔️ Wiz: “Найзууд хэвээрээ үлдье Google”!

Wiz-н зах зээлийн одоогийн үнэлгээ $12 тэрбум хэдий ч Google тэдний технологи, ирээдүйн чадавхыг харж $23 тэрбумыг санал болгосон. Гэхдээ Wiz-д $23 тэрбумын хэлцэл, $12 тэрбумаар үнэлэгдэхээс ч өндрөөр үнэлэгдэх боломж байгаа буюу тэд IPO хийх мөрөөдөлтэй. Үүсгэн байгуулагдаад дөрөвхөн жил болж байгаа хэдий ч өнгөрсөн 4 жилд тэдний бүтээсэн технологи, гаргасан амжилт нь зүгээр л солиотой. 

  • ⏩ Хурдтай бойжиж байгаа: Тодруулбал, 3 жилийн дотор компанийн жилийн орлого $100 саяыг давж, зах зээлийн үнэлгээ нь $10 тэрбумд хүрсэн. Иймдээ ч технологийн салбарын галзуу өсөлттэй стартап гэгдэж байгаа. 
  • 🤩 Эрэлттэй: Цаашлаад Wiz-н тоглоомын талбар бол технологийн акулуудын эрчтэй анхаарах болсон үүлэн технологийн аюулгүй байдал. Үгүй тэгээд технологийн акулууд маань үүлэн технологийн ширүүхэн өрсөлдөөн рүү шумбан орсон гэдгийг Google-н өмнө нь хэнд ч тавьж байгаагүй найраа Wiz-д тавьснаас харагдаж байгаа биз дээ?
  • 🆚 Харьцуулъя: Google-н Google Cloud, Amazon (AMZN)-н AWS, Microsoft (MSFT)-н Azure-г харьцуулбал үүлэн технологийн зах зээлд Amazon, Microsoft нийлээд 55%-ийг эзэлдэг. Гэтэл Google тус зах зээлийн ердөө 11%-ийг л эзэлдэг гэхээр одоогоор өрсөлдөөнөөс хол. 

Түүнчлэн тэд өнгөрсөн 5-р сард $1 тэрбумын хөрөнгө оруулалт босгосон төдийгүй Америкийн ТОП-100 компанийн 40%-тай нь хамтран ажилладаг гэж байгаа. Сүрхий байгаа биз? 

💑 Нөгөө талд: Хос хосоороо

Wiz болон Google-н нэгдлийн талаар ярьсных дэлхий даяар компаниуд хэр их нэгдэн нийлэх хэлцэл хийж буйг сонирхъё. Энэ оны эхний хагас жилд компаниудын хийсэн нэгдэх хэлцэл сүүлийн 2 жилийн дээд түвшинд хүрээд буй. Тодруулбал, $10 тэрбумаас дээш дүнтэй 17 хэлцэл хийгдсэний хамгийн том нь газрын тосны луугаруудынх. 

  • 💭 Тухайлбал, Exxon Mobil (XOM) Pioneer Natural Resources-г $65 тэрбумаар, Chevron (CVX) Hess-г $60 тэрбумаар тус тус худалдан авчээ.

Юутай ч, Wiz Google-н $23 тэрбумд үгүй гээд хэлчихлээ. Тус компанийн үүсгэн байгуулагч том компанийн нэг хэсэг биш өөрсдийн төлөвлөгөө, мөрөөдлөөр цаашид ажиллаж IPO хийх ажилдаа анхаарахаа мэдэгдсэн. Тэд бол овоо хараандаа авах сонирхолтой компани шүү. Сураг ажиг тавьж байгаарай. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.