• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 12 сарын 18, 2024
Зах зээл

Ирэх онд нээлтээ хийх ТОП 10 кино

yld
М.Хулан
12 сарын 18, 2024
12 сарын 18, 2024

Угтан ирж буй шинэ онд хэд хэдэн блокбастер кино нээлтээ хийх гэж байгаа. Ирэх оны кино урлагийн ертөнцийг өнгөлж, фенүүдийнхээ сэтгэлийг дэвтээх хэд, хэдэн кинонууд харагдаж байх чинь вэ. 

🫂 MCU ASSEMBLE!!! 

Marvel ирэх онд “Thunderbolts”, “Captain America: Brave New World”, “The Fantastic 4: First Step” хэмээх 3 уран бүтээл гаргахаар төлөвлөөд буй. Харамсалтай нь Marvel-н синаматик ертөнц (MCU) “Avengers: End Game”-с хойш Төмөр хүн, Ахмад Америк гэхчлэн домогт дүрүүдээ алдсанаас хойш тэдний орон зайг нөхөж чадахгүй л яваа. Элэг дэвтээм мэдээ гэдэг шиг Роберт Дауни Жр болон Крис Эванс өөрсдийн домогт дүрээр биш ч 2026 онд цацагдах Avengers: Doomsday-д эргэн ирэх төлөвтэй байгаа.  

  • 🦄 Алдартай анимешион: Харин Disney (DIS)-н хувьд домогт “Цасан цагаан ба 7 одой”, “Lilo & Stitch” анимешионуудын “live action” хувилбарыг, Universal Studios “How to Train Your Dragon”-г тус тус  дэлгэцнээ авчрах гэж буй. 
  • 😎 Алдартай кинонууд: Блокбастер цувралуудын хувьд ч шинэ онд шинэ анги нэмэгдэж “Superman”, “The Conjuring”, “Mission Impossible”, “Jurassic World”, “Predator” тэргүүтэй кинонуудын шинэ адал явдал үргэлжлэх нь ээ.     

✨ Жексон амьд!

Гэснээс дэлхий даяар 4.8 тэрбум шүтэн бишрэгчтэй поп урлагийн хаан Майкл Жексоны намтар киног Lionsgate (LION) бүтээж буй. Дэлгэцнээ ирэх 10-р сард гарах товтой байгаа бөгөөд домогт уран бүтээлчийн дүрийг дүр төрх, дуу хоолойгоороо нэлээн адил гэгдэх зээ дүү Жаафар Жексон нь бүтээх аж. 

  • Харин нөгөө талд тулаант урлагийн алдарт жүжигчин Жэки Чан “Karate Kid”-н шинэ адил явдалтайгаар эргэн ирж байгаа шүү.  

Эцэст нь… Дэлхийн кино үйлдвэрлэлийг атгаж, хамгийн л шим шүүстэй, чанартай уран бүтээл гаргадаг байсан Hollywood сүүлийн жилүүдэд хуучин блокбастеруудаа л шинэчлэх, хийцийг нь өөрчлөхөөс өөр зүйлгүй болж дээ. Үгүй яах вэ, алтан үеийн кино бүтээлүүдээ шинэчилж шинэ үеийнхэнд хүргэх сэтгэл нь сайхан л юм. Гэхдээ зарим домог болсон дүрүүдээ тайван нойрсгох нь илүү үнэ цэнтэй ч юм шиг. Энэ асуудал дээр та ямар бодолтой байдаг вэ? Хуваалцаарай.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.