• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 11, 2024
Онцлох мэдээ

Lemon Press нийтлэлийн уралдаан зарлаж байна 

lemonpress
Lemon Press
4 сарын 11, 2024
4 сарын 11, 2024

Бид бизнес, санхүүгийн сэтгүүлзүй болон залуу мэргэжилтнүүдийг дэмжих зорилгоор энэхүү уралдааныг зохиож байна. 

Хэн оролцох вэ? 

Энэхүү уралдаанд санхүү, бизнес, эдийн засгийн чиглэлээр суралцдаг төгсөх курсийн оюутнууд болон 2-оос доош жилийн ажлын туршлагатай залуу мэргэжилтнүүд оролцох боломжтой.

Сэдэв: МХБ-д бүртгэлтэй хувьцаат компанийн 2023 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд үндэслэн тойм нийтлэл бичих. Хувьцаат компанийн сонголтыг танд үлдээе. Сэдвийн хүрээнд дан ганц тайлангийн үр дүнд шинжилгээ хийхээс гадна уншигчдад өгөөжтэй мэдээ мэдээлэл, тухайн компанийн салбар, зах зээлийн нөхцөл байдлыг дурдвал гэмгүй. Зөвхөн 1 компани сонгох биш, салбараар нь харьцуулж дүгнэсэн тойм нийтлэл байж болно. 

Шагналын сан:

🥇: ₮2,000,000
🥈: ₮1,000,000
🥉: ₮500,000

Бид ямар нийтлэл хүлээн авч уншмаар байгаа вэ: 
📝 Нийтлэлээ 500 үгэнд багтаан бичээрэй. Цөөхөн хэдэн үг учраас гол өнцгөө гаргаарай. Нурших хэрэггүй.
📝 Бүтээлчээр хандсан нь дээр шүү. Хэтэрхий уйтгартай, өвөрмөц биш байвал нүдэнд тусах нь юу л бол. 
📝 Цээжний пангаараа бичихгүй шүү. Судалгаа, тоо баримттай, эх сурвалжаа дурдсан байх хэрэгтэй. 
📝 Өөрийн мэргэжлийн онцлогоо дөвийлгөөд өг. Ямар тооцоолол хийж, ямар тоог ухаж, ямар сонирхолтой өнцөг, дүгнэлт гаргаж ирвэл хамгийн зүгээр вэ гэдгийг бодолцоорой. 
📝 Алдаа шалгагч гээд аятайхан эд бий шүү, үг үсгээ шалгаарай. https://spellcheck.gov.mn/📝 Эхлэл, төгсгөл, сүүл, толгойндоо анхаарах хэрэгтэй шүү. Нийтлэл бичих ерөнхий бүтцийг баримтлаарай. 
📝 Нийтлэлийн бичгийн стандарт: Үсгийн фонт: Roboto 9.5; PDF файлаар илгээсэн байх. 

Шүүгчийн бүрэлдэхүүн
Lemon Press-н Гүйцэтгэх захирал Ц.Анхбаяр
Инвескор Ассет Менежмент ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал, CFA Э.Тулга
ЕСБХБ-ны Дэс банкир Б.Дүүрэнзаяа
Lemon Press-н Managing Editor С.Ангирмаа

ЭНД байгаа Forms-р нийтлэлээ илгээнэ үү.
Нийтлэлийг хүлээн авах эцсийн хугацаа: 2024.04.21-ний 23:00 цаг хүртэл

Шалгарсан мундгууд маань Lemon Press-н ажлын байранд мөн уригдах боломжтой. 
Нөхөрсөг зөвлөгөө: Манай товхимол болон вэбсайт дээрх мэдээнүүдийг уншиж үзээрэй гэж зөвлөх байна. Godspeed!   

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.