Бид бизнес, санхүүгийн сэтгүүлзүй болон залуу мэргэжилтнүүдийг дэмжих зорилгоор энэхүү уралдааныг зохиож байна.
Хэн оролцох вэ?
Энэхүү уралдаанд санхүү, бизнес, эдийн засгийн чиглэлээр суралцдаг төгсөх курсийн оюутнууд болон 2-оос доош жилийн ажлын туршлагатай залуу мэргэжилтнүүд оролцох боломжтой.
Сэдэв: МХБ-д бүртгэлтэй хувьцаат компанийн 2023 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд үндэслэн тойм нийтлэл бичих. Хувьцаат компанийн сонголтыг танд үлдээе. Сэдвийн хүрээнд дан ганц тайлангийн үр дүнд шинжилгээ хийхээс гадна уншигчдад өгөөжтэй мэдээ мэдээлэл, тухайн компанийн салбар, зах зээлийн нөхцөл байдлыг дурдвал гэмгүй. Зөвхөн 1 компани сонгох биш, салбараар нь харьцуулж дүгнэсэн тойм нийтлэл байж болно.
Шагналын сан:
🥇: ₮2,000,000
🥈: ₮1,000,000
🥉: ₮500,000
Бид ямар нийтлэл хүлээн авч уншмаар байгаа вэ:
📝 Нийтлэлээ 500 үгэнд багтаан бичээрэй. Цөөхөн хэдэн үг учраас гол өнцгөө гаргаарай. Нурших хэрэггүй.
📝 Бүтээлчээр хандсан нь дээр шүү. Хэтэрхий уйтгартай, өвөрмөц биш байвал нүдэнд тусах нь юу л бол.
📝 Цээжний пангаараа бичихгүй шүү. Судалгаа, тоо баримттай, эх сурвалжаа дурдсан байх хэрэгтэй.
📝 Өөрийн мэргэжлийн онцлогоо дөвийлгөөд өг. Ямар тооцоолол хийж, ямар тоог ухаж, ямар сонирхолтой өнцөг, дүгнэлт гаргаж ирвэл хамгийн зүгээр вэ гэдгийг бодолцоорой.
📝 Алдаа шалгагч гээд аятайхан эд бий шүү, үг үсгээ шалгаарай. https://spellcheck.gov.mn/📝 Эхлэл, төгсгөл, сүүл, толгойндоо анхаарах хэрэгтэй шүү. Нийтлэл бичих ерөнхий бүтцийг баримтлаарай.
📝 Нийтлэлийн бичгийн стандарт: Үсгийн фонт: Roboto 9.5; PDF файлаар илгээсэн байх.
Шүүгчийн бүрэлдэхүүн
Lemon Press-н Гүйцэтгэх захирал Ц.Анхбаяр
Инвескор Ассет Менежмент ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал, CFA Э.Тулга
ЕСБХБ-ны Дэс банкир Б.Дүүрэнзаяа
Lemon Press-н Managing Editor С.Ангирмаа
ЭНД байгаа Forms-р нийтлэлээ илгээнэ үү.
Нийтлэлийг хүлээн авах эцсийн хугацаа: 2024.04.21-ний 23:00 цаг хүртэл
Шалгарсан мундгууд маань Lemon Press-н ажлын байранд мөн уригдах боломжтой.
Нөхөрсөг зөвлөгөө: Манай товхимол болон вэбсайт дээрх мэдээнүүдийг уншиж үзээрэй гэж зөвлөх байна. Godspeed!
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.