
Б.Энхтүвшин: Техник, мэргэжилтний хувьд хязгаарлагдмал байгууллагууд ч технологийн шилжилт хийх боломжтой боллоо
Юнител группийн бүрэлдэхүүн Nexmind компани дэлхийн тэргүүлэх компаниудын нэг Huawei-тай Solution Strategy Partnership хамтын ажиллагааны гэрээ байгуулж, дижитал шилжилт хийх бүх түвшний байгууллагуудад зориулсан иж бүрэн ухаалаг шийдлийг нэвтрүүлж эхэллээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын мэдээллийн технологийн зах зээлд олон улсын стандарт бүхий шийдлийг нэвтрүүлж, бизнесийн үйл ажиллагааг цахимжуулах, сүлжээний найдвартай ажиллагаа, өгөгдлийн аюулгүй байдлыг хангах боломжийг бий болгож байна.
Дэлхий даяар шинэ технологиуд, хиймэл оюуны хэрэглээ эрчимжиж байгаа ч байгууллагуудад техник, мэргэжилтний нөөц хомс байдаг нь шинэ технологи нэвтрүүлэхэд саад болдог. Технологи цаг минутаар хөгжиж байгаа энэ үед ухаалаг технологи ус, цахилгаан шиг хүртээмжтэй байх ёстой. Бид хүн бүр, айл өрх, байгууллага бүрд технологийн үр шимийг хүргэж, дэлхийн дижитал экосистемтэй зэрэгцэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байна.
Б.Энхтүвшин, Nexmind ХХК-ийн гүйцэтгэх захирал
Бидний нэвтрүүлж буй сүлжээний ухаалаг шийдэл нь байгууллагын бүх төхөөрөмжийг нэг дор удирдах, бодит цагийн мониторинг хийх, зайнаас удирдах боломжийг олгодог. Ингэснээр техник, мэргэжилтний хувьд хязгаарлагдмал байгууллагууд ч хурдан, найдвартай шилжилт хийх боломжтой болно.

Байгууллагад зориулсан сүлжээний ухаалаг шийдэл нь Wi-Fi access point, роутер, свич зэрэг бүх төхөөрөмжийг нэгдсэн удирдлагын системээр нэг дор хянах боломжийг олгодог. Мөн Монгол дахь суурилуулалтын бүх үйл ажиллагааг Nexmind-н мэргэжлийн инженерүүд байгууллага бүрд тохирсон тохируулгыг хийж гүйцэтгэх тул байгууллагууд дэлхийн жишигт нийцсэн найдвартай үйлчилгээ авах боломжтой юм.
Энэхүү шийдэл нь:

Бизнес эрхлэгчид болон байгууллагууд сүлжээний дээрх шийдлийг ашиглан өөрийн IT дэд бүтцийг ухаалаг, аюулгүй, хурдан шилжүүлэх боломжтой боллоо.
Сүлжээний ухаалаг шийдлийг байгууллагадаа нэвтрүүлэхийг хүсвэл:
📞 Холбогдох: +976 7777-1418
📩 И-Мэйл хаяг: [email protected]
Эх сурвалж: Юнител групп
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.