Монголын цахилгаан холбоо ХК нийгмийн хариуцлагын хүрээнд бүх сүлжээнд 2 минут үнэгүй ярих боломжтой “Итгэлтэй утас” таскафон үйлчилгээг санаачлан нэвтрүүлжээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сургуулийн насны хүүхдийг аливаа эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор 7080-хххх угтвар дугаартай “Итгэлтэй утас” таксафоныг 240 гаруй Ерөнхий боловсролын сургуулиудад байршуулаад буй.
Итгэлтэй утас үйлчилгээ нь сүлжээ тасрах, цэнэг дуусах гэх асуудал байхгүй, хамгийн найдвартай ажиллагаатай тул ерөнхий боловсролын сургуулиудад байршуулснаар сургуулийн насны хүүхдийг аливаа эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангахаас гадна ухаалаг гар утасны хамаарлыг бууруулах боломжтой аж.
Түүнчлэн сургуулийн насны хүүхдийг аливаа эрсдэл, аюулаас хамгаалахад чиглэсэн уг үйлчилгээний таксафонуудыг улсын бүх ерөнхий боловсролын сургуулиуд болон дотуур байруудад байрлуулах асуудлыг эрх бүхий байгууллагууд нь анхааралдаа авахыг хүсэж байна.
Бэлтгэсэн: MЦХ ХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.