• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 17, 2023
Зах зээл

Яагаад IPO үнэ “лөөлөө” болоод байна вэ?

yld
Э.Золбаяр
8 сарын 17, 2023
8 сарын 17, 2023

Сүүлийн 2 жилд 10 компани IPO хийснээс 7-гийнх нь үнэ гарсан үнээсээ доош ороод байна. Нэг ёсондоо “ай хөөрхий” жижиг хөрөнгө оруулагчид минь болжээ.

Саяхан Мандал Санхүүгийн Нэгдэлийн Ерөнхий эдийн засагч Г.Батзориг “IPO гаргасны дараа яагаад хувьцаа унаад байна вэ?” гэх нийтлэл бичжээ. Түүний дурдсан 5 шалтгаан:

  • Урт хугацаатай мөнгө алга
  • Мэргэжлийн хөрөнгө оруулагчид ховор
  • Санхүүгийн боловсрол, ХЗЗ-ийн мэдлэг муу
  • Зохицуулалт хатуу
  • ХЗЗ-ийг ойлгодог сайд, дарга алга гэж тодорхойлжээ.

Энэ бүгд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа гэхдээ орхигдуулсан нэг зүйл байна. Тэр нь эдгээр хувьцааг гаргаж буй этгээдийн үүрэг, оролцоо юм. Энд 2 зүйлийг онцолъё.

Үнэлгээ өндөр? бага?

Ихэнх IPO-г арай өндрөөр гарлаа гэж олон нийт шүүмжилж байсан. Тэр ч утгаараа өдгөө IPO үнээс доош орсон байж магадгүй. Энд хувьцаат компаниуд 2 зүйл хийх хэрэгтэй санагдана. Анхнаасаа урт хугацааны стратегиа бодоод аль болох хямд, хөнгөлөлттэй үнээр хувьцаа гаргах. Эсхүл, IPO хийх үедээ мөн түүний дараа ч тогтмол компанийн үнэлгээний талаар бодит, тодорхой мэдээлэл нийтэд нээлттэй өгч байх хэрэгтэй байна.

Хөрөнгө оруулагчдаа халамжлах нь

Олон нийтэд мэдээлэл өгнө гэснээс компаниуд IPO үеэр л олон нийтэд идэвхтэй мэдээлэл түгээхээс биш дараа нь хангалттай мэдээлэл гаргадаггүй. Бизнесийнхээ өнөөг болон ирээдүйг нээлттэй, тодорхой хүргэж чадахгүй байгаа учраас хувьцаа эзэмшигчдэд нэмж хувьцаа авах сэдэл эсхүл шинэ хөрөнгө оруулагчид орж ирэх хүслийг өдөөж чаддаггүй. Өөрөөр хэлбэл өөрсдийнх нь хувьцааг авах сонирхлыг өдөөж чадахгүй бол үнэ унахаас өөр яах вэ…

  • Сонирхуулахад, IPO гарснаас хойш ХААН Банк (KHAN)-ны хувьцаа эзэмшигчдийн тоо 1,854-р, Голомт Банк (GLMT)-ных 1,155-р тус тус буурчээ.

Эцэст нь сонирхуулахад, Америкт хувьцаат компаниуд жилд дунджаар 150-200 удаа хөрөнгө оруулагчидтай ямар нэг байдлаар уулзалт хийдэг аж. Монголд бол жилдээ нэг хувьцаа эзэмшигчдийн хурал хийхээс хэтэрч байгаа нь ховор ажээ. Тэгэхээр компаниуд минь нэгэнт л нээлттэй компани болсон юм чинь илүү нээлттэй болцгооё!

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.