• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 27, 2024
Зах зээл

"Шунхлай" ХХК нээлттэй бонд гаргана

yld
С.Ангирмаа
11 сарын 27, 2024
11 сарын 27, 2024

Монголын анхны хувийн хэвшлийн компаниудын нэг болох  “Шунхлай” ХХК “Шунхлай” нээлттэй бонд гаргах зөвшөөрлөө авлаа.

  • Бонд гаргагчийн тухай: 30 гаруй жилийн түүхтэй Шунхлай ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй. Одоогоор компани 1,000 гаруй ажилтан, 110 гаруй шатахуун түгээх станц, 8 агуулахтай болсноор газрын тосны салбарын тэргүүлэгч болжээ.

💰 Шунхлай Холдингийн том хэсэг

Шунхлай Группийн хамаарал бүхий 30 гаруй компани бий. Тодруулбал, та бидний сайн мэдэх "АПУ" ХК (APU), "Дижитал концепт" ХХК, "Медиа Групп" ХХК, "Скайтел" ХХК, Эн Ти Ви телевиз зэрэг компаниуд уг групптэй хамааралтай. Өнгөрсөн онд тус группийн 8 компани ТОП-100 ААН-ээр шалгарсны 1 нь бонд гаргагч “Шунхлай” ХХК бөгөөд уг компани нь Шунхлай Группийн томоохон хэсэг билээ. 

  • 👑 Газрын тосны зах зээлд: Газрын тосны акул “Шунхлай” ХХК нь 109 шатахуун түгээх станцтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдний сарын шатахууны худалдан авалт нь ойролцоогоор $50 саяыг давна. Ингэснээр компани нийт шатахууны зах зээлийн 20% гаруйг дангаараа эзэлж буй.

🔍 Бондын тухай

Бондын зээлжих зэрэглэлийг MIRA буюу Монголын зээлжих зэрэглэл тогтоох агентлаг тогтоож “Шунхлай” нээлттэй бонд нь Монголын хамгийн өндөр “А/Тогтвортой” рейтингтэй бонд болж буй. Бондын нөхцөлийн хувьд, нийт ₮80 тэрбумыг татан төвлөрүүлэх бөгөөд 12 сарын хугацаатай, 17%-ийн хүүтэйгээс гадна хагас жил тутамд хүү төлөгдөж явах аж. 

  • 📈 Өндөр өгөөж: Бондын нэрлэсэн үнэ ₮100,000 бөгөөд жилийн хүү нь 17% байгаа нь улсын инфляцаас 10 нэгж хувиар, ТОП-5 банкны энгийн, ₮-ийн 1 жилийн хадгаламжийн дундаж хүүгээс 5 нэгж хувиар илүү байгаа хэрэг. Нэмээд хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар 10% байдаг бол бондынх 5% байдаг нь өгөөжийг илүү нэмэгдүүлнэ гэсэн үг.  
  • 💭 Давуу тал: “Шунхлай” нээлттэй бонд нь өндөр рейтингтэй гэдэг утгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн. Энэ утгаараа бондын эргэн төлөлт ямар нэгэн байдлаар дарамт үүсэхгүй гэсэн үг. Тодруулбал, тэдний ₮80 тэрбумын санхүүжилт нь борлуулалтын орлогынх нь 6.1%, нийт хөрөнгийнх нь 13.2%-тай дүйж буй. 

Эцэст нь… Өнгөрсөн онд СЗХ болон МҮХАҮТ хамтран ТОП-100 ААН-ийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөрийг баталсан. Энэ утгаараа ТОП-100 ААН-ээр жил бүр шалгардаг, 30 гаруй жилийн үйл ажиллагааны туршлагатай “Шунхлай” ХХК олон нийтэд нээлттэй бонд гаргаж байна. Гэснээс бондын талаар дэлгэрэнгүй мэдээллийг андеррайтер компани болох Голомт Капитал ҮЦК-иас болон ЭНД-ээс авах боломжтой шүү.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.