Бизнес эрхлэгчид өдөр бүр асуудалтай нүүр тулж, түүндээ шийдэл эрэлхийлж байдаг. Үүний тулд тасралтгүй суралцах хэрэгтэй. Харин оновчтой гарц олсон бол тэр туршлагаа бусадтайгаа хуваалцаж, хамтдаа өсөж хөгжих нь чухал.
Business.mn-с зохион байгуулж буй “Бизнес цэнэг” чуулганд дараах илтгэлүүдээр дамжуулан бизнесийн бодит шийдэл, хэрэгжүүлж болох туршлагыг нэг дор хүргэх гэж байна:
Бизнесийнхээ стратегийг хэрхэн үйл ажиллагаа руу оновчтой буулгаж, эмх цэгцтэй болгон системчлэх вэ? Үүний тулд ямар үндсэн дүрэм журамтай байж, ямар арга хэрэгслүүдийг сонгох вэ? Нийтлэг тулгардаг эдгээр асуултын хариуг менежментийн зөвлөх
Г.Өлзийбуянгийн “Бизнесээ системчлэх эхлэлийн цэг” илтгэлээс сонсоорой.
Харин хүний нөөц хомсдолтой байгаа өнөөгийн нөхцөлд бизнестээ хэрэгтэй байгаа ажилтнууд, ур чадвар, талентуудыг хэрхэн татаж, тогтоон барих тухай United Management Consulting компанийн үүсгэн байгуулагч
Д.Ерөө “Ажилдаа дурладаг ажилтныг хэрхэн бий болгох вэ” илтгэлдээ тодорхой ярина.
Интерактив ХХК-ийн үүсгэн байгуулагч, технологийн салбарын туршлагатай бизнес эрхлэгч
Б.Ууганбаяр өгөгдөлд суурилсан хүний нөөцийн менежмент, хиймэл оюуныг хүний нөөцөд хэрхэн ашиглах тухай сонирхолтой яриа өрнүүлнэ.
Мөн “United Business Review”-н захирал
Д.Асралт Collaborative brain буюу Хамтын сэтгэлгээ (багийн гишүүд чадвар, оюун санаагаа нэгтгэж хүч, бүтээмжээ нэмэгдүүлэх арга барил) гэж юу болох тухай өгүүлэх нь байна.
Харин санхүүгийн нөөцтэй холбоотой эрсдэлүүд, ер нь санхүүгийн хувьд бизнесээ хэрхэн удирдаж, цэгцтэй авч явах вэ гэдэг дээр “Finsight Corp” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, санхүүгийн туршлагатай мэргэжилтэн
Г.Наранзул төвлөрч ярина. Тэрээр
“Удирдлага ба санхүү: Ялгаатай ч салшгүй түншлэл” нэртэй илтгэл тавина.
Бизнес эрхлэгч ажилтнуудаа хэрхэн манлайлах, манлайллын ур чадвар, үүнтэй холбоотой сүүлийн үеийн чиг хандлагуудыг ярьж, туршлага хуваалцах үүднээс “Sharing is caring” хэсэгт сонирхолтой оролцогчид уриад буй. Тухайлбал, Bat Solution Partners-н үүсгэн байгуулагч
В.Ганзориг “Нөлөөллийн манлайлал” сэдвээр ярих бол Ondo ХХК-н гүйцэтгэх захирал
Б.Мандуул “Шинэ үеийн СЕО” ямар байх талаар сонирхуулах юм. Харин Green Gate International-н гүйцэтгэх захирал Т.Уранжаргал
“Бүтээлч санаачилгад сорго байх” тухай бүтээлч яриа хийнэ.
Мэдээж бизнесийн амин чухал функц болох маркетингийн сэдвийг орхигдуулахгүй. Энэ хэсэгт бизнесийн ертөнцөд амжилт олсон, хамгийн сонирхолтой кэйсүүдийг түүвэрлэжээ. Тодруулбал,
М Банкныхан “Цаг нь ирлээ”,
Primeat брэнд “Махны хувьсгал”,
Vidan брэнд “Гахайг аваръя” нэртэй маркетингийн томоохон кампанит ажлуудынхаа туршлагыг хуваалцана.
Түүнээс гадна, “Бизнес цэнэг” чуулганд 2 содон зочин ирнэ. Гавж
Д.Нямсамбуу сөрөг сэтгэл хөдлөлөө удирдах, эмчлэх эмийн бус арга болох
“Санамсарын бясалгал” (Mindfulness)-н талаар үнэ цэнтэй мэдлэгээ хуваалцаж, оролцогчидтой хамт бясалгал хийнэ. Харин арга хэмжээний төгсгөлд Business.mn болон Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч
Д.Энхбат нэг цагийн хугацаанд оролцогчдын асуултад хариулах хөтөлбөртэй байна.
За тэгээд “Бизнес цэнэг” чуулганд оролцсон хүн бүр шинэ санаа, цогц мэдлэг, нөү-хаугаар богцоо дүүргээд буцах нь ээ.
📞 Холбогдох: 8097-5667, 8957-5667
🔗 ЭНД дарж бусад илтгэгч, оролцогч болон хөтөлбөрийн талаарх мэдээлэл аваарай.
📍 Хаана: Галлериа Улаанбаатар, 3 давхарт (Засгийн газрын ордны зүүн талд)
📅 Хэзээ: 4 сарын 29, 09:00 цагт
Эх сурвалж: Business.mn
Бүртгүүлэх
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.