Жилдээ 2.3 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, ₮193 тэрбумын борлуулалт хийдэг дэлхийд алдартай кашмер үйлдвэрлэгч Говь ХК-ийн үйлдвэрийн явцтай танилцсан түүхээ хуваалцъя. 42 жилийн түүхт Говь ХК-ийн бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг бол?
№1 үйлдвэр
Говь ХК нь ноолуурыг түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг Монголын цор ганц цогц үйлдвэр гэдгээрээ онцлог. Манай видео баг Хан-Уул дүүргийн Үйлдвэрийн гудамжинд байрлах Говь ХК-ийн нүсэр урт үйлдвэрт хөл тавьсан юм. Үйлдвэрлэлд очоод аяллаа эхлүүлэхээс өмнө аюул, ослоос хэрхэн сэргийлэх талаар бичлэг үзэж, хантаазаа зэхээд үйлдвэрийн хаалгыг зорилоо.
Уг үйлдвэр нь үндсэн 5 хэсгээс бүрдэх бөгөөд бүтээгдэхүүний төрлөөс хамаарч 70-130 шат дамжлага дамжсаны эцэст таны гарт хүрэх юм. Үйлдвэрийн процесс нь малчдаас авсан ноолуураа 4 өнгөөр ялгахаас эхэлнэ. Сонирхуулахад, зөвхөн монгол ямаанаас л цагаан, саарал, цайвар шаргал, хөх саарал 4 өнгийн ноолуур гардаг аж. Процесс бүрийн хувьд,
Торгон мэдрэмж: Ангилан ялгах процессыг нүдний хурц хараа, гарын өндөгний мэдрэмжээр үйлдэх аж. Харин үүнээс цааш оёх процесс хүртэлх бүх дамжлага ихэнх нь автомат. Уг хэсэгт очиход малын үнэр ханхлах нь нээрээ л малчдаас ноолуураа авдаг байх нь ээ гэсэн бодол төрүүлж байв. Өмнө нь ямааны ноолуур хувцас болчихсон байна гэхээр итгэмээргүй санагддаг байж билээ.
Салгана, ялгана: Үүний дараа ангилсан ноолуурыг угааж, угаасныгаа хатаагаад хялгаснаас нь салгах юм. Говь ХК-ийн 1,700 гаруй ажилтан “Аюултай санагдвал ажлаа зогсоо” гэх уриа үгийн дор бүх цаг үед сонор, сэрэмжтэй хариуцлагатайгаар, 24 цагаар ээлжлэн ажиллана. Угаалгын хэсэгт савангийн хөөс үнэр ханхалж, машины дуу хадаж байв.
Будна, өнгөлнө: Ноолуурыг хялгаснаас салгасны дараа будах үйл явц өрнөнө. Ингэж л улаан, хөх, хар гэх мэтчилэн олон өнгийн ноолуурыг бий болгож буй. Харин шаргал өнгийн хувьд монгол ямааны ноолуур өнгөний давуу чанартай тул будахгүйгээр байгалийн өнгөөр нь ашигладаг аж.
🧵 Оёж шиднэ
Будсан ноолуураа ээрмэлийн үйлдвэрт шилжүүлж, ноолуурыг ээрч, бүдүүн, нарийн утас болгон хувиргана. Сонирхуулахад, монгол ноолуур хамгийн сайн суналттай тул залгаас бага ордог байна. Ээрсэн утсыг сүлжмэл болон нэхмэлийн үйлдвэрт дамжуулж эцсийн бүтээгдэхүүнийг хийх материалуудыг бэлтгэх юм. Эцсийн бүтээгдэхүүнийг урлахад бэлэн болсон материал оёмлын үйлдвэрийн уран оёдолчдын гарт ирснээр бүх төрлийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэнэ дээ. Оёдол, эсгүүрийн хэсэгт маш олон ажилтан харагдах бөгөөд эрэгтэй оёдолчид хамгийн чадварлаг байх аж.
Ингэж л дэлхийд танигдаж, жуулчдын харцыг булаасан ноолууран эдлэл бий болдог байх нь ээ. Таны эдэлж хэрэглэж буй тансаг ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрийн ард , шинэ үеийн технологи, дэлхийн жишигт нийцсэн стандарт, Говь ХК-ийн 1,700 ажилтны хүч хөдөлмөр шингэдэг ажээ.
Юу болж байгаа билээ?
Одоо харин компанийн үйл ажиллагаа юу болж байгааг хуваалцъя. Компанийн хувьцааны үнэ энэ онд 2.8% өсөж зах зээлийн үнэлгээ нь ₮202.9 тэрбумд хүрсэн нөхцөл байдалтай байгаа. Цаашлаад,
Говийн ирээдүй ямар байна?
Хэдий тэд алдагдалтай ажиллаж байгаа ч дотоодын зах зээлийн нийт борлуулалт нь 88% өссөний 44%-ийг жуулчдын борлуулалт бүрдүүлсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад жуулчдын борлуулалт 3.4 дахин өссөн гэсэн үг. Түүнчлэн тэд нэмээд Казахстанд дэлгүүрээ, Хэнтий аймагт үйлдвэрээ нээхээр болоод буй. Тэгэхээр тэдний ирээдүй улам тэлж, орлогоо илүү олон цэгээс татахаар харагдаж байна даа.
Аялагчийн дайх үг
Заа тэгээд дотоодын томоохон үйлдвэртэй танилцах сэтгэлд өег байлаа. Малчдаас авсан ноолуураа жуулчдын нүдийг булаасан тансаг бүтээгдэхүүн болгон хувиргах процессыг нь нүдээрээ үзэх урамтай. Түм бужигнасан, их ажил өрнөсөн нүсэр л газар байдаг юм байна. Говь ХК шиг олон цогц үйлдвэртэй болчихвол эдийн засаг маань ч цэцэглэхээр байна даа.
Жич: Бид энэхүү аяллыг Говь ХК-д санал тавьж хийсэн бөгөөд компанийн үйлдвэртэй танилцсан аяллаас сэдэвлэн бичсэн болно. Нийтлэлийн агуулга нь манай редакцын бодлогын дагуу хараат бус бичигдэв.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.