Дэлхий даяар 54 улс дижитал виза олгодог
Гадны улс орон руу явахын тулд ажлын эсвэл аяллын виз хөөцөлдөхөөс гадна ажиллангаа аялах боломжтой виз байдгийг та мэдэх үү? Ажиллангаа аялах сонирхолтой буюу нүүдэлчин амьдралын хэвшилтэй хүмүүст зориулагдсан виз гэвэл ямар сонсогдож байна?
- Digital Nomad Visa: Ийм төрлийн визтэй болно гэдэг нь дэлхийн хаанаас ч ажилласан тухайн улсад оршин суух түр зөвшөөрөлтэй болно гэсэн үг. Одоогоор 50 гаруй улс ийм төрлийн визийг зөвшөөрч байгаа нь улсынхаа ЭЗ-ийг дэмжих санаа юм.
Юу нь тийм онцгой гэж?
2 жилийн өмнө ийм төрлийн визтэй 21 улс байсан бол өдгөө 54 улс болжээ. Уг трэнд нь нэг талаас Ковид-19-ийн нөлөөгөөр сөхөрсөн аялал жуулчлалын салбарыг сэргээх бодлого, нөгөө талаас зайнаас ажиллах трэндийн огтлолцол байв. Дэлгэрүүлбэл,
- Нэмэгдсээр: Испани удаан ярьсны эцэст дижитал нүүдэлчдийн визтэй болсон бол Итали тэргүүтэй томоохон улсууд ч энэ төрлийн визтэй болохоор зэхэж буй.
- Шалгуур: Аялангаа ажиллах боломжтой тус визний шалгуур нь хөөрхөн өндөр. Юу вэ гэхээр таны орлого тухайн улсын амьжиргааны өртгөөр тооцсон дүнг давах шаардлагатай. Жишээ нь, таны жилийн орлогын хэмжээ доод тал нь €28,000 байвал та Германд аялангаа ажиллаж болох нь ээ.
- FYI: Цаашлаад дижитал нүүдэлчдийн эрхэлж буй ажлыг дурдвал, програм хангамж болон вэб хөгжүүлэлт, стартапын CEO, график дизайнер, кретив салбар зонхилж байна. Өөрөөр хэлбэл орлого өндөр мөн зайнаас ажиллах боломжтой ажлууд аж.
Харин Монголд
Монголд одоогоор ийм төрлийн визгүй. Гэсэн ч гаднаас ирж жуулчдын ихэнх нь Монголын байгалийн сайхныг харахаар ирдэг. Тэгвэл байгалийн сайханг үзэнгээ Монголоос ажиллах боломжийг нь бүрдүүлээд дижитал нүүдэлчдийг яагаад жинхэнэ нүүдэлчдийн нутагт урьж болохгүй гэж? Өндөр орлого, ур чадвартай дижитал нүүдэлчид манай эдийн засагт том нөлөө үзүүлж чадах нь дамжиггүй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.