• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 26, 2024
Санхүү

Хөрөнгө оруулагчдын алдагдсан боломжийн өртөг сая саяар үнэлэгдэж байна

yld
Г.Аминаа +1
    yld
    Г.Аминаа
    yld
    С.Ангирмаа
2 сарын 26, 2024

Монголд хөрөнгө оруулагч нар 4%-ийн өгөөжтэй ногдол ашгаа авах гэж дунджаар 4 сар хүлээдэг бол Америкт улирал бүр ногдол ашиг авч ногдол ашгийн мөнгөө өсгөх боломжтой байдаг. Бидний 4 сар хүлээсэн алдагдсан боломж хэр их бол?

  • Төсөөлье: Иргэн Батаа ногдол ашиг тараахдаа төлөлтийн өдрөө тодорхой зарласан, нэмээд 41 компанийн медиан ногдол ашгийн өгөөжтэй ойролцоо Ард Даатгал (AIC) ХК-ийн 1 сая ширхэг хувьцаатай. Тэгвэл ногдол ашгийн төлөлтийн хугацаа урт байх нь Батаад ямар алдагдсан боломж бий болгох вэ?

Тоо бодъё

Ард Даатгал нэгж хувьцаанд ₮30-ийн ногдол ашгийг 8 сарын 28-нд олгох бөгөөд ТУЗ-ийн шийдвэр гарсан өдрөөр тооцоход ногдол ашгийн өгөөж 4.1%-тай гарав. Тэгвэл Батаагийн хувьд ₮30 саяыг ТУЗ-ийн шийдвэрээс хойш 202 хоног буюу 6 сар 22 өдрийн дараа хүлээж авах аж. Хэдий удаан хүлээж байгаа ч гэсэн авах өдөр нь тодорхой болсон нь сайшаалтай. Гэхдээ,

  • Салхинд хийссээр: 2023 оны эхний 8 сард инфляц 6.6%-тай гарсан. Батаагийн ногдол ашиг авах үе буюу 2024 оны 8 сарын 28-нд инфляц өмнөх онтой адил байна гэж төсөөлбөл ₮30 саяын 6.6% буюу ₮2 сая нь үнэгүйдэж салхинд хийснэ гэсэн үг.

Тэгвэл улирал бүр ногдол ашиг тараадаг Nvidia (NVDA) дунджаар бүртгэлийн өдрөөс 22 хоногийн дараа ногдол ашгаа тараадаг аж. Батаад 202 хоног биш 22 хоногийн дараа ногдол ашгаа авбал үлдсэн 6 сард ямар ямар боломж гарч ирэх вэ?

  • Өндөр өгөөж рүү: Хамгийн сүүлд олонд нээлттэй арилжаалсан ХААН Банк (KHAN)-ны жилийн 16%-ийн хүүтэй Ногоон бондод ₮30 саяар хөрөнгө оруулбал 6 сарын туршид бондын хүүгээс ₮789 мянгыг олох боломжтой. Мөн тус бондыг МХБ (MSE) дээр арилжих боломжтойг мартаж болохгүй.
  • Дахиад дахиад: Эсвэл дахин хувьцаа авч тухайн хувьцааны ногдол ашгаас нэмэлт мөнгө олох боломжтой. Жишээ нь, ногдол ашгийн өгөөж нь 19.9%-тай гарсан Тавантолгой (TTL)-н хувьцаанаас ₮30 саяар 1,207 ширхгийг авбал ногдол ашгаас л гэхэд ₮6 саяыг олох нь.

Энэ мэт ногдол ашгийг богино хугацаанд тараавал хөрөнгө оруулагчдын мөнгө эдийн засгийн эргэлтэд орж, тэдэнд хөрөнгө оруулалтын өгөөжөө төлөвлөгөөтэйгөөр зөв зарцуулах боломжийг олгож байна. Тэгэхээр ХК-иуд ногдол ашгаа богино хугацаанд тараадаг болбол ХЗЗ-ийн идэвхжил нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл манайд бол ногдол ашгаа богино хугацаанд авах нь битгий хэл яг хэдэнд авах нь ч тодорхойгүй. Зарим нь бүр компанийнхаа байр дээрээс бэлнээр тараана ч гэх шиг. Тоогүй, тоогүй.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.