
Сингапурын хөрөнгө оруулалтын сан болох “Helicap” нь Монголын финтек салбарт тэргүүлэгч “Покет ББСБ” ХХК-ийн сайн засаглал, тогтвортой өсөлтийг үнэлсний үндсэн дээр $25 саяын санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ. Энэ нь Pocket апп-ийн үйлчилгээг өргөжүүлж, илүү олон хэрэглэгчдэд хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд чухал алхам болж буй.
Helicap нь 2018 онд үүсгэн байгуулагдсан, Сингапурт төвтэй Зүүн Өмнөд Азийн зах зээлд $400 саяын хөрөнгө оруулалт хийсэн тэргүүлэгч хөрөнгө оруулалтын компани төдийгүй, өгөгдөлд суурилсан хөрөнгө оруулалтын шийдэл болон эрсдэлийн удирдлагын үр ашигтай аргачлалаараа хөрөнгө оруулалтын зах зээлд хэдийнээ танигдсан платформ юм. Pocket апп нь тэдний Монголын зах зээл дэх анхны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эхлүүлж байна.
Тус санхүүжилтийг татсанаар Pocket апп нь:
Энэхүү санхүүжилт нь “Покет ББСБ” ХХК-ийн сайн засаглал, зах зээлд тэргүүлэх байр суурь, дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээ, ирээдүйн өсөлтөд итгэх олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг илэрхийлж байгаа түүхэн хөрөнгө оруулалт юм.
Тус хэлцэлд хөрөнгө оруулалтын зөвлөхөөр White Crest Partners, хуулийн зөвлөхөөр CMS, MDSKhanLex LLP нар хамтран ажиллажээ.
Эх сурвалж: “Покет ББСБ” ХХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.