• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 12 сарын 11, 2023
Зах зээл

Монголын финтек компаниуд ХЗЗ-ээс ₮14.2 тэрбумыг босголоо

yld
Г.Аминаа
12 сарын 11, 2023
12 сарын 11, 2023

Монголын финтек компаниуд ХЗЗ-ээс ₮14.2 тэрбумыг босголоо. Бараг нэг дор болсон энэ 2 IPO-н сонин сайхан юу байв?

  • Товчхондоо, Монголд анхны финтек үйлчилгээг нэвтрүүлсэн МОСТ Финтек болон QPay үйлчилгээгээр өдөр тутмын санхүүг хөнгөвчилсөн Innovation Investment компаниуд өнгөрсөн 7 хоногт IPO хийсэн юм.

Амжилттай хаагдлаа

Хоёр IPO-н захиалгын дүн татан төвлөрүүлэх дүнгээс давлаа. Тодруулбал, QPay 0.34%-иар даван ₮8.3 тэрбум, МОСТ Финтек 2.8%-иар даван ₮5.9 тэрбумын тус тус захиалга авсан юм. Арай гэж л дүүрчээ. Түүнчлэн,

  • 2 бирж: МОСТ Финтекийн хувьд Монголын анхны хувийн бирж болох Улаанбаатар Үнэт Цаасны Бирж дээр бүртгэгдсэн бол QPay МХБ (MSE) дээр бүртгэгдсэн юм.

Гүн рүү нь оръё

Эдгээр 2 байгууллага цахим төлбөрийн системээр санхүүгийн хүртээмжийг зардал багатайгаар олгодог ч бас ялгаатай. QPay бизнес эрхлэгч, банк хоёрыг холбосон QR-н үйлчилгээг нийтэд нь үзүүлдэг бол МОСТ Финтек Most Money апп-р дамжуулан QR-с гадна бусад санхүүгийн үйлчилгээг олгодог. Өөр өөрсдийн чиглэлд ийнхүү ажиллаж байгаа тэдний санхүүг нэг харвал,

  • Жаахан дэгэн догон: МОСТ Финтек 2021 онд нэг удаагийн зээлжих эрхийн тооцоолол хийх үйлчилгээний нөлөөгөөр ₮5.9 тэрбумын орлоготой ажилласан нь 2019 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт нь байв. Бусад жилд дунджаар ₮1 тэрбумын орлоготой ажилласан юм. Улмаар 2022 онд хуримтлагдсан алдагдал нь  ₮724.3 саяд хүрчээ.
  • Онц өсөлт: QPay-н 2022 оны борлуулалтын орлого ₮6.3 тэрбумд хүрсэн нь 2019 онтой харьцуулахад 15.6 дахин өсжээ. Улмаар 2022 онд хуримтлагдсан ашиг нь ₮2.7 тэрбумд хүрэв.  

Ийнхүү, тэд ямартай ч IPO хийлээ. Гэхдээ одоо хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүй, мэдээллээ нууж хаалгүй ажиллана гээд л жинхэнэ ажил эхлэх гэж байна даа. IPO-н дараа яахаа бодож төлөвлөсөн байлгүй?

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.