• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Зах зээл

Омни Капитал ББСБ ₮14 тэрбумын ХБҮЦ гаргана 

yld
С.Ангирмаа
6 сарын 20, 2025
6 сарын 20, 2025

Ирэх 7 хоногийн Лхагва гарагт Омни Капитал ББСБ-ын олон нийтэд нээлттэй гаргаж байгаа Омни Ассет II хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжаа эхлэх гэж байна. Ямар онцлогтой ХБҮЦ вэ? 

📌 3 дахь ХБҮЦ 

Уг ХБҮЦ-ыг гаргагч Омни Капиталын хувьд өмнө нь МХБ (MSE) дээр 2022 болон 2023 онд 2 удаа нээлттэй ХБҮЦ гаргаж байв. 2023 онд компани ₮6 тэрбумыг татан төвлөрүүлж байсан бол энэ удаад ₮14 тэрбумыг татан төвлөрүүлэх нь. 

  • 📄 ХБҮЦ гаргагчийн тухайд: Омни Капитал ББСБ 2016 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Мони зээлийн апп, OmniPay-г хэрэглээнд нэвтрүүлж цар хүрээгээ тэлснээс гадна ББЗЗ дээр ч 4 удаагийн хаалттай өрийн хэрэгсэл гаргаж байв. Үүний 2-ынх нь бүрэн төлөгджээ. 
  • 🧐 Санхүү нь хэр вэ? Цаашлаад ашиг, орлогын хувьд 2024 онд хүүгийн орлого нь жилийн өмнөхөөсөө 89.9% нэмэгдэж ₮20.8 тэрбумд хүрсэн аж. Улмаар цэвэр ашиг нь ч 89.5% өсөж ₮7.4 тэрбум болжээ. Энэ оны I улиралд ч ₮8.7 тэрбумын хүүгийн орлого олсон байна. Мөн нийт хөрөнгийн хэмжээ нь 2024 оныхоос 8.9% нэмэгдэж ₮89.6 тэрбум болжээ. 

💰 ХБҮЦ-ны гүнд

Омни Ассет II ХБҮЦ-ны нэгжийн үнэ нь ₮100 мянга байх бөгөөд 24 сарын хугацаатай байх юм. Жилийн хүү нь 19.2% буюу банкнуудын ₮-ийн, энгийн 1 жилийн хугацаатай хадгаламжийн дундаж хүүгээс 6.2 нэгж хувиар, нээлттэй бондуудын дундаж хүүгээс 1.2 нэгж хувиар тус тус өндөр. Уг хүүг улирал тутамд төлөх бол үндсэн төлөлтийг жилдээ нэг удаа төлөх аж. 

  • 🦺 13.1%-ийн илүү дүнгээр хамгаалагдав: Уг ХБҮЦ нь 604 зээлдэгчийн ₮15.8 тэрбумын зээлийн багцаар баталгаажсан бөгөөд үүний дийлэнх нь автомашины зээл бол үлдсэн хэсэг нь автомашин барьцаалсан зээл аж. Тэгэхээр уг ХБҮЦ-нд ₮10 саяар хөрөнгө оруулсан тохиолдолд таны хөрөнгө 2 жилийн дараа ₮12.7 сая болох нь. 

Заа тэгээд Омни Ассет II ХБҮЦ-ыг сонирхож байгаа хөрөнгө оруулагчид маань ЭНД байгаа 513 хуудас танилцуулгатай танилцаж, андаррайтер Апекс Капитал ҮЦК-ийн зохион байгуулж байгаа танилцуулах арга хэмжээнд бүртгүүлээд оролцож болох нь ээ.  

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.