• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Технологи

AI хүний түвшинд сэтгэдэг болох нь цаг хугацааны асуудал 

yld
М.Хулан
6 сарын 17, 2025
6 сарын 17, 2025

Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн AI-д ажлаа алдаж, хэнд ч хэрэггүй болох вий, гэх айдас дунд амьдрах болсон. Гэвч бодит байдал дээр бид AI биш AGI-с айх хэрэгтэй. 

🥹 2030 он хүртэл тайван байж болох уу?

Технологийн томчууд Artificial General Intelligence (AGI) буюу хүний түвшинд сэтгэж, суралцах, даалгавар гүйцэтгэх чадвартай AI бүрэн хөгжиж, зах зээлд нэвтрэх хугацааг өөр өөрийнхөөрөө таамаглах болов. Илон Маск, Сэм Алтман нар 2025-2028 он гэхэд тус төрлийн AI хэрэглээнд нэвтэрнэ гэж таамагласан бол Nvidia (NVDA)-н Үүсгэн байгуулагч Женсен Хуан 2029, харин AI-н загалмайлсан эцэг Жеффри Хинтон хамгийн хол буюу 2028-2043 он гэх таамаглалыг гаргаад буй. 

🔮 Зөгнөл биелэх нь гарцаагүй

AGI нь одоогийн AI-н хүрч болох ноён оргил нь юм даг уу даа. Учир нь одоогийн AI технологиуд бүгд бэлэн өгөгдөл, урьдчилан тодорхойлсон параметрийн хүрээнд ажилладаг. Харин AGI энэ давуу тал дээр нэмээд алгоритмын заагаагүй, бэлдэж өгөөгүй зүйлсийг ч суралцах, түүнийхээ төлөө эрэл хайгуул хийх когнитив чадвартай байна. 

  • 🤔 Дараагийн тэргүүлэгч? AI-н уралдаанд OpenAI ялсан бол одоо хэн хамгийн түрүүнд хэрэгцээнд бүрэн нийцсэн AGI бүтээх вэ, гэдэг нь сонин. Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар AGI-н тэргүүлийг атгасан компани технологийн салбарт төдийгүй дэлхийн эдийн засгийг ноёрхоно гэж буй. 
  • 👀 Тэд хэрхэн харж байна? Сэм Алтманы хувьд AGI эдийн засгийн үр ашигтай ажлыг автоматаар хүнээс давсан гүйцэтгэлтэй хийх систем бол Илон Маскийн хувьд  дэлхийн хамгийн ухаантай хүнийг ч даван гарах чадвартай AI хэмээв. 

Эцэст нь… Хүнтэй өрсөлдөх хэмжээний AI гарч ирэх зөгнөл 2030 он гэхэд биежих магадлал өндөр байна. Зарим судлаачид, эрдэмтэд AI-н хөгжлийг сааруулж болох байгаль орчны, ёс зүйн олон хүчин зүйл байгааг сануулж байгаа ч ойр, холын алинд нь ч хүн төрөлхтөн өөрсдийн бүтээлтэйгээ өрсөлдөх нь гарцаагүй болж байна даа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.