Монголын цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн 365 өдрийн ердөө талд нь л барилга барих боломжтой аж. Тэгвэл үлдсэн өдрүүдэд нь яах уу?
Хүйтэн цаг уурын бетон гэж байна аа, хө
Цаг агаар 3 өдөр дараалан +5℃ байвал хүйтэн цаг уур эхэллээ гэж үздэг. Тэгэхээр барилгын салбарын “Өвөл” намрын эхэн үед ч эхлэх боломжтой. Харин энэ цаг үед барилгын ажлыг үргэлжлүүлэхэд хүйтэн цаг уурын бетончухал үүрэг гүйцэтгэнэ.
Ач холбогдол
Хүйтэн цаг уурын нөхцөлийн бетон ашигласнаар барилгын төсөл тасралтгүй үргэлжилж, борлуулалтаа эрт эхлүүлж төсөл зогсох эрсдэл багасах юм. Ингэснээр тухайн барилгын төслийн хэрэгжих цаг хугацаа хэмнэгдэж, зардал буурна гэсэн үг. Сонирхуулахад, Shangri-La Mall-г бүх цаг уурын нөхцөлд барьж дуусгасан гэнэ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.