
Шатахууны хомсдол өдөр тутмын амьдралын нэг хэсэг боллоо. Хамгийн сүүлд хэзээ дугаарлахгүйгээр, хямд үнээр шатахуун авснаа санахгүй болж байх шиг байна. Гэтэл цаана чинь цаашид ч үнэ өснө гэнэ ээ.
🪫 Дунджаас чүд дээр
Улаанбаатарт 1 л дизель түлшний дундаж үнэ жилийн өмнөхөөсөө 40.3% өсөж ₮4.2 мянгыг даваад байгаа. Улсын дундаж бол үүнээс ч өндөр буюу ₮5.5 мянга орчим аж. Дэлхийн бүх улс орнуудын 1 л дизель түлшний дундаж үнийг хамгийн ихээс нь хамгийн бага руу жагсаавал манай үнэ 76-д орно. Дизель түлшийг манайхаас өндөр үнээр хэрэглэж байгаа 75 улс, бага үнээр худалдан авч буй 93 улс байна.
💔 Өсөлт үргэлжилнэ
Шинжээчдийн таамаглаж байгаагаар дизель түлшний үнэ ойрын хугацаанд буурах шинжгүй байна. Шатахууны үнэ ингэж өсөхөд Ойрх Дорнодын болон Орос Украины мөргөлдөөн хүчтэй нөлөөлж байгаа. Америкийн Эрчим хүчний мэдээллийн захиргаанаас (EIA) дэлхийн дизель түлшний үнийн таамаглалыг дахин өсгөж, 2026-2027 он хүртэл өндөр түвшинд хадгалагдана гэж мэдэгдэв.
Эцэст нь… Дизель түлш бол зөвхөн автомашин хөдөлгөх шингэн биш, бүх төрлийн ачаа тээвэр, үйлдвэрлэл, эдийн засгийн гол судас билээ. Түүний үнэ өснө гэдэг дэлгүүрийн лангуун дээрх хүнсний бараанаас эхлээд өргөн хэрэглээний бүх бүтээгдэхүүний үнэ өсөхийн дохио юм. Иймд 2027 он хүртэл бид инфляцын болон шатахууны үнийн дарамттай тулгарах бодит эрсдэл нүүрлээд байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.