• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 11, 2023
Эдийн засаг

Төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагас жилд $474.9 саяын ашигтай гарлаа

yld
С.Ангирмаа
8 сарын 11, 2023
8 сарын 11, 2023

Төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагас жилд $474.9 саяын ашигтай гарлаа. Ингэснээр түүхэн дэх хамгийн өндөр төлбөрийн тэнцлийн ашигтай эхний хагас жил болж өнгөрлөө. 

 8/15

Сүүлийн 15 жилийн эхний хагас жилийн төлбөрийн тэнцлийг харвал 7 жил нь ашигтай, 8 жил нь алдагдалтай гарчээ. Үүнээс 2022 оны эхний хагаст хамгийн их буюу $1.1 тэрбумын алдагдал хүлээсэн бол энэ оны эхний хагаст хамгийн өндөр ашигтай гараад буй. Ер нь төлбөрийн тэнцэл ашигтай гарна гэдэг нь тухайн улс ОУ-ын нийт гүйлгээнд ашигтай ажиллаж байна л гэсэн үг. Энэ нь валютын ханшийг бэхжүүлэх, ГВУН-ийг нэмэгдүүлэх, гадаад зээлийн хараат байдлыг бууруулахад нөлөөтэй. 

Бараа ,Үйлчилгээ 

Үргэлжлүүлбэл, төлбөрийн тэнцлийг тодорхой хугацаанд хийгдсэн худалдаа, үйлчилгээ, урсгал шилжүүлэг, санхүүгийн болон хөрөнгийн урсгалын орлого, зарлагын гүйлгээг нэгтгэж тооцдог билээ. Тэгвэл төлбөрийн тэнцлийн нэгдэл тус бүрийг задалж харъя, 

  • Барааны худалдаа : Барааны худалдааны ашиг жилийн өмнөхөөс $2.5 тэрбумаар өссөн аж. Улмаар 2022 оны эхний хагаст $1.4 тэрбумын алдагдалтай байсан төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний хагаст $65.4 саяын ашигтай гарлаа. 
  • Үйлчилгээний алдагдал: Харин үйлчилгээний худалдааны орлого $329.7 саяар, зарлага нь $950.4 саяар тус тус өссөн байна. Ингэснээр алдагдал нь 71.4% нэмэгдэж $1.5 тэрбум болов. 
  • Хөрөнгө & Санхүү: Түүнчлэн хөрөнгийн дансны ашиг 17% өсөж $63.9 саяд хүрсэн бол санхүүгийн дансны тэнцэл $296.1 саяын ашигтай гарсан байна. Тэгэхээр санхүүгийн дансны актив буурч, пассив өссөн хэрэг. Санхүүгийн данс ашигтай байснаар гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах боломжтой. 

Дүгнэе, төлбөрийн тэнцэл ашигтай гарсан болон барааны худалдааны ашиг нэмэгдсэн нь дотоодын үйлдвэрлэгч, экспортлогчдод таатай мэдээ. Гэвч нөгөө талд үйлчилгээний импортын эрэлт нэмэгджээ. Тэгэхээр гадаад үйлчилгээнээс илүү хамааралтай болж байгаа нь худалдааны нийт тэнцэл болон гадаад валютын орох урсгалд нөлөөлж болзошгүй нь.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.