
2026 оны 4-р сарын 15-ны өдөр Монос Хүнс ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал компанийн Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрт зохион байгуулагдлаа.
Хурлаар компанийн 2025 оны санхүү, үйл ажиллагааны тайланг Гүйцэтгэх захирал А.Отгондарь тайлагнаж, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг ТУЗ-ийн дарга Х.Ананд танилцууллаа. Мөн Хараат бус гишүүн Н.Улаанхүү ТУЗ-ийн шийдвэрээр хурлыг даргаллаа.
Хувьцаа эзэмшигчид 2025 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг 99.9%-ийн саналаар, ТУЗ-ийн 2026 оны төсвийг 99.8%-ийн саналаар тус тус баталсан юм.
Нэмэлт мэдээлэл дуулгахад Монос Хүнс ХК борлуулалтын орлогоо 2025 онд 27% өсгөж, цэвэр ашиг ₮7.8 тэрбумд хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 92% өссөн үзүүлэлт юм. Сүүлийн 7 жилийн хугацаанд Монос Хүнс ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тоо 4.8 дахин өссөн нь хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэж буйг харуулж байна.
Эх сурвалж: Монос Хүнс ХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.