• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 1, 2023
Interview
Lemon Press
/ 11 сарын 1, 2023

Г.Ганзориг: Монголын хөрөнгө оруулагчид хоцрогдож байна

ХЗЗ-ийн шилдгүүдийг шалгаруулах Grand Bull Awards-г угтан мэргэжлийн болоод зохицуулагч байгууллагын төлөөлөлтэй хийж буй цуврал ярилцлагын маань дараагийн дугаарт “Тера” группийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Г.Ганзориг оролцлоо. 

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд ХЗЗ-ийн үнэлгээ 5 дахин тэлжээ. Таны харж буйгаар үүнд нөлөөлсөн гол шалтгаан нь юу вэ? 

ХЗЗ-ийн тэлэлт бол Монгол улсын гадаад, дотоодын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн 5 жилийн дунджаар 18% өссөнтэй шууд холбоотой. Системийн топ 5 банк олон нийтэд хувьцаагаа гаргасан. Монгол улс Биржийн бус зах зээлтэй болсноор аж ахуйн нэгж байгууллагууд өндөр дүнтэй богино хугацааны эх үүсвэрээ түргэн шуурхай шийдэх боломжтой болж, нөгөө талдаа хөрөнгө оруулагчдад өндөр өгөөж хүртэх үүдийг нээлээ. 

Мөн Төрийн өмчит компаниуд нээлттэй хувьцаат компани болох явц тэр дундаа Хөрөнгийн бирж өөрөө хувьцаа гаргаж, уул уурхайн бүтээгдэхүүний биржтэй болсон зэрэг түүхэн үйл явдлууд нь ХЗЗ тэлэх томоохон суурь болсон. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэх нь зүйтэй болов уу. ЗЗ тэлж байгаа ч дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд хоцрогдсон хэвээр байна. 

Монголын хөрөнгө оруулагчид хоцрогдож байгаа шалтгаан нь юу вэ? 

Хөрөнгө оруулагчдыг ажиглахад,

  • Зарим компани санхүүгийн 2 тайлантай байдгийг мэддэггүй, 
  • Дүр эсгэсэн аудитын тайлангийн цаана ямар аудитын компани ажилласныг судалдаггүй,
  • Компанийн эзэд өр зээлтэй эсэхийг тоодоггүй, 
  • Бизнесийн үйл ажиллагаатай нь газар дээр нь очиж танилцдаггүй.

Харин зүгээр л сошиал дээрх поп мэдээ, мэдээлэлд нь үндэслэн хөрөнгө оруулалтын харалган шийдвэр гаргах гээд байдаг.

Гэтэл өнөөдөр гаднын хөрөнгө оруулагчид аливаа хөрөнгө оруулахаасаа өмнө,

  • Тухайн компанийн санхүүгийн тайлан дээр дүн шинжилгээ хийж, 
  • “ESG” буюу Байгаль орчин, нийгэм, засаглалын зарчмуудыг хэрхэн хангаж байгааг чухалчилдаг болсон. 

Эдгээр шалгуурыг хангасан компаниудад урт хугацаанд хөрөнгө оруулж, өндөр өгөөж хүртэхийн тулд манай хөрөнгө оруулагчид өөрсдөө хөгжих цаг болжээ. Мөн ХЗЗ-д андеррайтер компаниудаас гадна Хөрөнгө оруулалтын сангууд, бусад мэргэжлийн институцууд ус, агаар мэт дутагдаж байна. 

Сүүлийн 5 жилийн хугацаанд болсон ЗЗ-ийн тэлэлт “Тера” группийн хөрөнгө оруулагчдад ямар боломжийг бий болгосон бэ?

Ямартай ч, мэргэжлийн хөрөнгө оруулагчид зөвхөн өндөр өгөөж харахаа больж, хариуцлагатай хөрөнгө оруулалтын боломжуудыг хайх болсныг бид олж харсан. Иймээс “Тера” групп Биржийн бус зах зээл дээр бонд гаргасан анхны 5 компанийн нэг болж, салбартаа тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК, Таван богд капитал ҮЦК ХХК болон Стандарт инвестмент ҮЦК ХХК-тай хамтран ₮10 тэрбумыг босгоод байна. Бид энэ хугацаанд ил тод засаглал болон ёс зүйтэй менежментээр зах зээлийг үлгэрлэн, хөрөнгө оруулагчид бидэнтэй урт хугацаанд хамтран ажиллах моделыг бий болгож чадсан гэж харж байна. 

*Хөрөнгө оруулалтын боломжийн талаар мэдээлэл авахыг хүсвэл 9905-6918 дугаараар холбогдох боломжтой. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.