• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 10 сарын 5, 2022
Улс төр

Төсөв 2023

yld
С.Ангирмаа
10 сарын 5, 2022
10 сарын 5, 2022

Монгол Улсын ЗГ ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Тэгвэл ирэх оны төсвийн орлого, зарлагын төсөөлөл ямар байгааг харцгаая. 

Орлого 

Боомтуудын сэргэлт эрчимжиж, экспорт нэмэгдэх тул ирэх оны нэгдсэн төсвийн нийт орлогыг өнгөрсөн оныхоос 20.4% нэмэгдүүлэн ₮19.6 их наядад хүрнэ гэж тооцоолжээ. Тодруулбал,

  • Татварын орлого: Нийт төсвийн орлогын 87%-ийг татварын орлого бүрдүүлэх бөгөөд татварын орлогын төсөөллийг өнгөрсөн жилийнхээс 25.2% нэмэгдүүлсэн аж. Уг төсөөллийн орлогын бүрдэлтийг задалж харвал, нэмэгдсэн орлогын албан татвар хамгийн өндөр буюу 26.5%, харин НДШ 21.1%-ийг тус тус бүрдүүлэхээр байна. Засаг төр маань татварын орлогоо ингэж нэмэгдүүлэхийн тулд ХХОАТ-ыг шаталсан байдлаар авна, тансаг хэрэглээнд татвар ногдуулна гээд л олон арга сүвэгчилж байна даа. 
  • Уул уурхайн орлого: Ирэх онд нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж 36.5 сая тн, зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1.4 сая тн-д тус тус хүрч уул уурхайн салбар ₮4.9 их наядын орлого олох гэнэ.

Төр тэвчинэ 🙈

Төр ирэх онд хэмнэлтийн тухай хуулийн дагуу тэвчиж болох урсгал зардлуудаа 50% бууруулж нийт ₮240 тэрбумыг хэмнэх гэнэ. Тэгвэл хаана, хэдийг төсөвлөсөн бэ?

  • Халамж: Нийгмийн халамжийн санд ₮596.8 тэрбумыг төсөвлөсөн нь өнгөрсөн оныхоос 23.6% нэмэгдсэн дүн.
  • Боловсрол: Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн төсөв ₮85 тэрбум бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 153.7% өссөн төсөв аж. 
  • Томчуул: Нийт төсвийн 59.3% буюу ₮3.7 их наядыг НДС-д, ₮1.5 их наядыг ЭМДС-д төсөвлөжээ. 
  • Та нарыг хаслаа: Харин Шинжлэх ухаан, технологийн сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, ЗГ-ын нөөцийн сангийн төсвийг багасгажээ. Шинжлэх ухаанаа хэдийг хүртэл орхигдуулах юм бол доо.  

Эцэст нь… Төсвийн орлого хэт өөдрөг л санагдлаа. Одоо УИХ-аар орж хэлэлцэгдэх бөгөөд нэмэлт өөрчлөлтүүд орох нь тодорхой биз ээ.  

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.