
Дараагийн дэлхийн аварга хүртэл таны хэтэвчинд хамт үлдэх онцгой карт ирлээ. М банк болон Visa хамтран хязгаарлагдмал тоогоор хэвлэгдсэн M Виза x FIFA 26 картыг танилцуулж, урьдчилсан захиалгаа эхлүүллээ. Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн өндөр хүлээлттэй тэмцээн болох FIFA World Cup 2026-тай холбогдсон уг карт маань 1,000 ширхэг хэвлэгдэх бөгөөд эзэмшигч бүрийн цуглуулгад үнэ цэн нэмэх ховор карт болох юм. Карт захиалсан харилцагч бүр хүрд эргүүлээд FIFA World Cup 2026-ын албан ёсны мерч бүтээгдэхүүн аваад зогсохгүй сонгогдсон хамтрагч байгууллагуудад төлбөр тооцоо хийхэд 10%-ийн cashback авах юм шүү.
Эх сурвалж: М банк