
Америкт ажлын байран дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа хамгийн бага түвшинд очжээ.
🌓 Тэнцэл рүү тэмцэнэ
Юу болоод байна вэ гэхээр, Америкийн ажиллах хүчний оролцооны түвшний хүйсийн ялгаа багассан буюу эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн хэрэг. Тодруулбал, эрэгтэйчүүдийн ажиллах түвшний оролцооны түвшин 68.2%, эмэгтэйчүүдийнх 57.7%-д хүрээд буй. Улмаар ялгаа нь 1948 оныхоос 5.2 дахин багасаж 10.2 нэгж хувь болов. Яаж ийм нөхцөл байдал үүсэв?
🇲🇳 Харин Монголд
Манайх бол Америкийн эсрэг зүгт л цохиж явна. 1994 онд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 69.8%, эрэгтэйчүүдийнх 73.7% буюу ялгаа нь ердөө 3.9 нэгж хувь байж. Харин өнгөрсөн II улиралд аль аль хүйсийн ажиллах хүчний оролцоо буурч ялгаа нь 15.3 нэгж хувь болж өсжээ.
Эцэст нь… Олон улсад бол жендерийн тэгш байдал сайжраад л, оролцоо нь жигдрээд л байдаг, манайд бол халамж, алдарт эхийн одон, цалинтай ээж гэж хавтгайрсаар оролцоо нь буурч жендерийн ялгаа нь нэмэгдээд байна уу даа?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.