Өнгөрсөн 7 хоногт Монгол бондуудын үнэ нь огцом унаж, өгөөж нь 40% хүрээд байгаа тухай энд тэндээс харсан л болов уу? Тэгвэл яг юу болоод ингэж их өгөөжтэй болоод байгаа тухай товчхон тоймлон хүргэе.
Юу болов?
Bloomberg Монголын гадаад валютын нөөц (ГВУН) 8-р сард өнгөрсөн оныхоос 40% буурсантай холбоотойгоор арилжааны банкнууд гадаад валютын арилжаанд хязгаарлалт тогтоосон тухай нийтэлсэн. Уг мэдээлэлтэй холбоотойгоор ОУ-ын зах зээл дээрх бондуудын үнэ унаж, өгөөж нь огцом өссөн. Тухайлбал,
Хөрөнгө оруулагчид Монголын бондууд дефолтод орж магадгүй гэж үзэн зах зээлд ихээр зарж эхэлсэн нь тэдгээр бондуудын нэрлэсэн үнийг унагаж, өгөөжийг нь тэр дээр аваачсан болов уу.
Итгэл алдрав
Хөрөнгө оруулалтын хэрэгслүүд дунд ЗГ-ын бонд хамгийн эрсдэл багатай нь гэгддэг. Гэхдээ тухайн улс дор хаяж 3 сарын импортын хэрэгцээгээ хангах эсвэл 1 жилийн дотор төлөхөөр хүлээгдэж буй гадаад өр төлбөрөө барагдуулах хэмжээний валютын нөөцтэй байж хэмээн эрсдэл бага гэх статусаа хадгалах боломжтой.
Харин ГВУН 9-р сарын эцсээр $2.8 тэрбум байгаа нь 3.5 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээ хэдий ч гаднын хөрөнгө оруулагчдад хангалтгүй байсан бололтой. ГВУН он гарснаас хойш тасралтгүй 8 сар дараалж унаад байсан бөгөөд өнгөрсөн сард бага зэрэг буюу 3.7% өсөж $2.8 тэрбумд хүрсэн хэдий ч оны эхнээс 36% буурсан байгаа юм.
Эцэст нь... Мэдээж үүнээс гадна геополитик, ирээдүйд Монголын зах зээлд учирч болох эрсдэлүүд зэрэг хүчин зүйлс бий. Мөн одоо хэлэлцэгдэж эхэлж буй улсын төсвийг хэрхэн батлах том нөлөөтэй.
Өөдрөгөөр харвал танд 40%-ийн өгөөжтэй долларын бондод хөрөнгө оруулах боломж байна. Хэрвээ та Монголын засгийн газрыг ирэх онд дампуурахгүй гэж үзвэл шүү дээ. Яаж вэ гэдгийг брокероосоо асуугаарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.