• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 24, 2023
Interview

Ж.Сандагсүрэн: “Улаанбаатар Бонд”-ын танилцуулгыг СЗХ-нд өргөн барилаа

lemonpress
Lemon Press
8 сарын 24, 2023
8 сарын 24, 2023

Нийслэлээс гаргахаар төлөвлөж буй ₮500 тэрбумын бондын танилцуулгыг Санхүүгийн зохицуулах хороонд (СЗХ) өнөөдөр хүлээлгэн өгчээ. Энэ талаар бид Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнтэй ярилцлаа. 

Өмнө нь олон жил Нийслэл бонд гаргах талаар яригдаж байсан ч одоо л түүхэндээ анх удаа бонд гаргахаар болж байна. Яагаад одоо гэж? 

Ж.Сандагсүрэн: Нийслэл бонд гаргах нь гэнэт шийдэгдсэн асуудал биш. Өнгөрсөн жил Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийг УИХ-аас дэмжин баталсан. Мөн энэ оны 7-р сард Засгийн газар болон Сангийн яамнаас Нийслэлийг үнэт цаас гаргахыг дэмжиж улмаар Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж дэмжсэнээр ийнхүү Нийслэл анх удаагаа бонд гаргах гэж байна. Тэгэхээр энэ бол УИХ, ЗГ болон НИТХ бүгд дэмжин хийж буй ажил юм. 

Яагаад одоо вэ гэж үү? Нийслэл бол төсөвт байгууллага. Бид ихэнх төслүүдийг төсөвтөө хязгаарлагдан богино хугацаанд, хурдтай хийж чаддаггүй. Үүнээс болж зардал, алдагдсан боломжийн өртөг өндөр байдаг. Тийм учраас, Нийслэл олон улсын жишгийн дагуу үнэт цаас гаргах санхүүжилтийн шинэ механизмаар нэн яаралтай, нийгмийн нөлөө ихтэй төслүүдээ санхүүжүүлж хурдаа нэмэгдүүлнэ. 

Нийслэл хэр их хэмжээний, ямар хугацаатай, нөхцөлтэй бонд гаргах гэж байна вэ?

Ж.Сандагсүрэн: Бондын андеррайтераар БиДиСЕК ҮЦК сонгогдон ажиллаж байгаа. Нийт ₮500 тэрбумын бонд гаргах бөгөөд 3 үе шаттайгаар гаргахаар төлөвлөж байна. Бондын хүүгийн хувьд НИТХ-аас Засаг даргад бодлогын хүү дээр +5% хүртэл гэдэг хүүгийн дээд хязгаарыг баталж өгсөн. Мэдээж бид аль болох бага хүүтэй гаргахыг хичээнэ. Хугацааны хувьд төслүүдээс хамаарч 2-5 жилийн хугацаатай байна. 

Бондоор ямар төслүүд санхүүжүүлж Нийслэлийн ямар асуудлуудыг шийдэхэд зарцуулагдах вэ? 

Ж.Сандагсүрэн: Бондыг 4 төрлийн чиглэлд зарцуулна. 

  • Сургууль, цэцэрлэгийн хүртээмж (₮100 тэрбум хүртэлх): Эдийн засгийн хувьд бид сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын санхүүжилтийг 3 жилээр тавьдаг байснаас бид 30-40%-ийн алдагдал хүлээдэг байсан. Үүний оронд бид сургууль, цэцэрлэгийг хурдтай барьж ашиглалтад оруулъя гэж байгаа юм. Нийгмийн нөлөө бол ойлгомжтой гэж бодож байна.
  • Сэлбэ сэргэлт төслийн эхний шат (₮150 тэрбум хүртэлх): Сая бид үерийн асуудлыг бүгд харлаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх мөн цаашлаад Улаанбаатар хот голоо дагаж дэд бүтцийг хөгжүүлж голоо дагасан хөгжил, үнэ цэнийг нэмэгдүүлэхийг зорьж байна.
  • Агаарын бохирдол (₮177.5 тэрбум хүртэлх): Эрүүл мэнд бол хамгийн чухал. Бид цаашдаа хийнд шилжилтлээ, орон сууцжуулалтыг 100% болготлоо ямар байдлаар агаарын бохирдлын асуудалд хандах вэ гэдэг дээр анхаарч авах арга хэмжээнүүд байна.
  • Инженерийн дэд бүтэц (₮72.5 тэрбум хүртэлх): Түгжрэлийг бууруулахад шаардлагатай жижиг холбоос замууд мөн явган хүний замуудад зарцуулагдах юм.

Эдгээр төслүүд дундаас ₮177.5 тэрбумаар Хятадаас коксжих нүүрс авах талаар олон нийт ихэд эсэргүүцсэн. Энэ төслийг санхүүжүүлэх үү? 

Ж.Сандагсүрэн: НИТХ-аас энэ төслийг санхүүжүүлэх шийдвэр эхний ээлжид гарсан. Гэхдээ энэ төслийг хойшлуулах эсвэл эргэж татах талаар тодорхой түвшинд яригдаж байна. Тэгэхээр болбол НИТХ-аар дахин оруулж шийдвэрлэнэ. Хэрэв энэ төслийг татаж авах бол Нийслэлийн хувьд орон сууцжуулах, ногоон орон сууцыг дэмжих төслүүд оронд нь байгаа.

Өөр нэгэн асуудал бол эргэн төлөлтийн асуудал билээ. Нийслэл ер нь бондын эргэн төлөлтийг хэрхэн бүрдүүлэх вэ? 

Ж.Сандагсүрэн: Нийслэлийн төсөв дунджаар 20%-30% нэмэгдэж байгаа. Татварын орлого нэлээд найдвартай, тогтвортой байдаг. Нийслэл өнгөрсөн хугацаанд зөвхөн төсвийн орлого, зарлага талдаа гүйцэтгэлээрээ хянаж явж байсан. 2021 оноос Улаанбаатар хотын бүтцийг шинээр батлуулж Өрийн удирдлагын тасагтай болсон. Ингэснээр хот өөрийн өр төлбөр, дамжуулан зээл, хөрөнгө зэрэг асуудлуудыг тооцдог болсон. Энэ нь нийслэлийн төсөв талдаа илүү хариуцлагатай болох, өрийн удирдлага буюу менежмент хийж зохицуулдаг болох юм. Мөн бидэнд 2 замаар орлогоо нэмэгдүүлэх боломж байна. 

  • Нэгд, татварын таатай орчныг бүрдүүлж татварын орлогоо нэмэгдүүлнэ. Тухайлбал, ҮХХ-ийн албан татвар гэж 1%-ийг авдаг. Гэтэл, ихэнх нь төлдөггүй эсвэл төлөх ёстойгоосоо хамаагүй багаар төлдөг. Энэ асуудлыг цэгцэлнэ. Татварыг нэмэгдүүлэхгүй гэхдээ авах ёстой татвар, шимтгэлээ бүрэн авдаг болох юм. 
  • Хоёрт, урсгал зардлаа бууруулна. Илүү цомхон бүтэцтэй ажиллана, үр ашиггүй зардлаа бууруулна. 

Үүнд нэг юмыг санах хэрэгтэй. Огт гарахгүй зардлыг бид санхүүжүүлэхгүй. Тэртээ тэргүй 10 жилийн хугацаанд гарах зүйлийг бид богино хугацаанд гаргаад асуудлуудаа илүү шуурхай шийдээд явъя гэсэн санаа юм. 

Баярлалаа. Ярилцсанд таатай байлаа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.