Lemonade цувралын энэ удаагийн дугаарт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын малчин Х.Энхбилиг оролцлоо. Тэрбээр 16 настайдаа Герман Улсыг зорьж нийгмийн ажил, сэтгэл судлалын бакалавр, боловсрол удирдлагын магистраар сурч төгссөн ч хөдөө орон нутагт амьдрахаар шийдсэн нэгэн.
Та яагаад Германаас Монголд ирэхээр болсон бэ?
Германаас Улаанбаатар, Улаанбаатараас хөдөө шилжсэн шалтгаан маань захирлын ажил хийе гэж бодсоноос үүдэлтэй. Германд цалингаа аваад, сайхан хоол идээд, нэг хэвийн цагийн ажилтан байхыг хүсээгүй. Харин Улаанбаатараас хөдөө ирсэн шалтгаан маань монгол хүн, монгол философийн тухай бодол, өөрийгөө танин мэдэх эрэлхийлэл. Өвөө маань философич. Монгол философи гэх ойлголтын талаар өвөөгөөсөө асуухад хонь хариулаад үз, тэгвэл чи ойлгоно гэж надад хэлдэг байсан л даа.
Хүн байгалаасаа холдох тусам хүн биш болдог. Харин байгальтайгаа хэдий чинээ ойртоно тэр хэрээр өөрийгөө олдог гэдгийг би ойлгосон.
Хутаг-Өндөрт амьдарч буй шалтгаан?
Эхнэр бид хоёрын энд ирсэн зорилго бол нэгдүгээрт мал аж ахуйд тодорхой хэмжээний хөрөнгө, мэдлэг, туршлага оруулах. Тэр тусмаа хонь хариулж байгаа хүмүүс хонио ашигтай хариулдаг байгаасай, хониныхоо чанарыг сайжруулаасай, хонийг бизнес гэдэг өнцгөөс нь харж, ашиг олдог болоосой гэдэг зорилго.
Хоёрдугаарт, Булган аймгийн хүүхдүүдийн итгэл үнэмшил, алсын хараа, зорилгод нь тус нэмэр болж, тэр хүүхдүүдийг урам зоригтой, хүмүүжилтэй болгоё, хүмүүжилд нь тодорхой хэмжээний оролцоотой байя гэж зорьсон.
Тэгэхээр энд сайн дурын ажлуудыг 2035 он хүртэл хийх төлөвлөгөөтэй. Тэр хүртэл хийж чадвал сайн, чадахгүй байвал тэрийгээ хүлээн зөвшөөрнө гэсэн үг.
Та хэдэн төрлийн аж ахуй эрхэлдэг вэ?
Хутаг-Өндөрт зарагддаггүй нарийн ногоонуудыг өөрсдөө идэхийн тулд тарьдаг.
Та орлогын хэдэн эх үүсвэртэй вэ?
Эдгээр эх үүсвэрээс нийлээд жилд ойролцоогоор ₮50 саяын орлого олдог.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.