Улс орнуудаас эхлээд томоохон компаниуд 2050 онд хүлэмжийн хийн ялгаруулалтаа тэглэх зорилт тавиад буй. Гэсэн ч тэд хүлэмжийн хийг санасан хэмжээнд хүртэл бууруулж чадахгүй байсаар.
Шийдэл: Карбон кредит
Тэд хүлэмжийн хийгээ карбон кредит буюу нүүрсхүчлийн оноогоор шийдэж буй. Энэ нь нүүрсхүчлийн хийг бууруулсныхаа төлөө кредит оноо цуглуулж, үүнийгээ дэлхийн томоохон компаниудад зарах явдал юм.
- Яаж? Жишээ нь, нарны хавтантай айл өрхүүд хэмнэсэн нүүрсхүчлээ баталгаажуулж оноо цуглуулна. Ингэж цуглуулсан оноог хүлэмжийн хийг зорилтот түвшнээсээ илүү нүүрсхүчлийн хий ялгаруулж буй компаниуд тэднээс худалдаж авах юм. Тэгэхээр нэг талаас байгальд ээлтэй хүмүүсийн хэмнэлтийг байгаль хордуулагч компаниуд худалдан авснаар тэнцвэр үүсэж буй.
- Яагаад чухал гэж? Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид байгальд ээлтэй компаниудыг илүү таашаах болсон. Түүнчлэн компаниуд тус асуудалд анхаарснаар ESG буюу компанийн байгаль орчинд хэр ээлтэй байгааг тодорхойлдог индекс, цаашлаад эдгээрт хөрөнгө оруулагчид нэмэгдсээр байна.
- Боломж: Ер нь бол та хэмнэсэн нүүрсхүчлээ баталгаажуулснаар нэмэлт орлого олох боломжтой болно л гэх гээд байна. Мод тарьдаг Балдан ах ч оноо цуглуулж чадвал доллар олох боломжтой гэхээр гоё байгаа биз.
Харин Монголд
Сингапурт төвтэй Ureca нь Монголд тус чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Манайх шиг цаг уурын эрс тэс байдлаас шалтгаалан нүүрсний хэрэглээ өсдөг оронд сэргээгдэх эрчим хүч рүү шилжилт хийж чадвал асуудал болоод байгаа утааны асуудал дээр бага ч гэсэн ахиц гарах биз ээ.
Карбон кредитийн талаар сонсох
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.