
Хөрөнгө оруулагчид OpenAI-д $1.2 их наядын үнэлгээгээр хөрөнгө оруулах санал тавьжээ. Энэ дүн аль ч компанийн хувьд асар өндөр дүн. Гэвч ChatGPT-г бүтээгч компани энэ саналд сэтгэл хангалуун бус байгаа гэнэ дээ.
🗼 Дэлхийн хамгийн үнэтэй хувийн компани
OpenAI үнэлгээгээ дор хаяж $1.5 их наяд байх ёстой гэж үзэж байгаа аж. Хэлэлцээ амжилттай болбол OpenAI-н үнэлгээ өмнөх $730 тэрбумаас бараг 2 дахин өсөж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хувийн компани болно. Гэхдээ эцсийн шийдвэр хараахан гараагүй, төлөвлөгөө өөрчлөгдөж болзошгүй байгаа гэнэ.
🔺 Өндөр үнэлгээний үндэслэл
OpenAI өөрийн шаардлагыг хэд хэдэн бүтээгдэхүүний амжилттай холбон тайлбарлаж байна. Программ бичихэд зориулсан Codex хэрэгсэл, мөн хамгийн сүүлийн үеийн GPT-6 Astra, GPT-5.6 Sol загваруудын хэрэглээ огцом нэмэгдсэн нь үүний гол шалтгаан юм.
💲 Хөрөнгийн бирж рүү
Энэхүү санхүүжилт нь OpenAI-н 2027 онд хувьцаагаа олон нийтэд анх удаа санал болгох (IPO) төлөвлөгөөний өмнөх томоохон алхам болно. Хөрөнгө оруулагчид компанийн нэхэж буй үнэлгээг хүлээн зөвшөөрөх эсэх нь зах зээл хиймэл оюуны ирээдүйд хэр итгэж байгааг харуулах чухал хэмжүүр болох юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.