• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 12 сарын 13, 2024
Зах зээл

Нүүрсний үнэ 2022 оны оргил үеэс 4 дахин унаад байна 

yld
С.Ангирмаа
12 сарын 13, 2024
12 сарын 13, 2024

“Эрдэнэс Тавантолгой” ХК баяжуулсан нүүрсний тээвэрлэлтээ эхлүүлж, Монгол Улс 2025 онд 83.3 сая тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн энэ үед нүүрсний үнэ 2022 оны оргил үеэс 4 дахин унаад байна. 

👀 Дэлхийд буурч, Монголд өснө тэр юу вэ?

Дэлхийн банкны судалгаанаас харахад дэлхийн нийт нүүрсний хэрэглээ 2024 оны эхний 6 сард өмнөх оныхоос бага зэрэг буюу 1% өссөн ч 2025 онд буурч, 2026 онд улам хумигдахаар байгаа. Энэ нь мэдээж сэргээгдэх эрчим хүчний шилжилттэй холбоотой. Түүнчлэн Хятадын нүүрсний эрэлт ч ирэх 2 жилд буурах нь. Иймээс нүүрсний үнэ 2025, 2026 онд ойролцоогоор 12% буурах төлөвтэй байна. 

  • 💭 Дутах уу? Түүнчлэн иргэдийн төсөв 2025 дээр 83.3 сая тн нүүрсийг тн бүрийг нь $105-оор экспортлохоор тусгасан байгаа. Гэхдээ Дэлхийн банкны тооцооллоор нүүрсний үнэ одоо байгаагаас дахиад 12% унана гэвэл манай экспортын тн тутмын үнэлгээнд $5-ын зөрүү үүснэ. Тэгэхээр нүүрснээс төсөвт орох орлого тооцоолсноос $416.5 саяар дутах магадлалтай. 

📈 Биржийн нүүрсний хамаарал

Цаашлаад, уул уурхайн бүтээгдэхүүний бирж зөвшөөрлөө авснаас хойш 1.5 жил өнгөрчээ. Биржээр 4 төрлийн түүхий эд арилжигдаж байгаа ч нүүрсний давамгайлал их байна. Тодруулбал, энэ оны хагас жилийн байдлаар нийт арилжааны 55%-ийг нүүрсний арилжаа эзэлж байсан бол 11-р сар гэхэд 93.3%-д хүрч ноёрхсон байгаа юм. Тэгэхээр ганц Монгол Улсын эдийн засаг биш бирж нь ч нүүрснээс хамааралтай байгаа хэрэг. 

🌌 Цаашид яах вэ?

Манай нүүрсний экспорт сүүлийн 10 жилд 5 дахин өссөн. Нэг талаас, дэлхий дахинд нүүрснээс татгалзах хөдөлгөөн улам эрчимжихээс өмнө баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь оновчтой шийдэл байж болно. Гэвч зөвхөн олборлолт, экспортод анхаарахаас гадна боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх, энэ салбарт түшиглэсэн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих нь чухал. Даан ч манайд энэ тал дээр дэвшил алга даа, ухаж л зөөж л…

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.