• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 10 сарын 22, 2024
Lead With
М.Хулан
/ 10 сарын 22, 2024

Б.Тэмүүлэн: Байгууллагын соёлоо бүтээх нь манлайллын хамгийн чухал хэсэг

Lead W/ булангийн шинэ дугаарт Монголын анхны Необанк, М банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Тэмүүлэн оролцож, өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа.

Тэрбээр карьерынхаа эхний 10 жилд уул уурхай, санхүү, борлуулалт тэргүүтэй 5 салбарт ажиллаж, сүүлийн 6 жилдээ банкны салбарт тасралтгүй ажилласан нэгэн бөгөөд Монголын анхны Необанкийг төслийн шатнаас нь эхлэн хөгжүүлж, өдгөө М банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. 

  • Шведийн Ионшипин Олон Улсын Бизнесийн дээд сургууль
  • Канадын Саймон Фрейзерийн Их Сургууль
  • Их Британийн Куин Мэригийн Их Сургууль
  • Энержи Ресурс ХХК, Санхүүгийн шинжээч - 2010 он
  • М-Си-Эс Холдинг ХХК, Хөрөнгө оруулалтын ахлах шинжээч - 2011 он
  • Ашид Капитал ББСБ ХХК, Гүйцэтгэх захирал - 2020 он
  • М банк ХХК, Гүйцэтгэх захирлын орлогч - 2022
  • М банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч - 2024

Таны манлайлах арга барил, философи юу вэ? 

Миний хувьд байгууллагын соёлоо бүтээх нь манлайллын хамгийн чухал хэсэг гэж боддог. Байгууллагын соёл бол бизнесийн үндэс. Үүнийг хүмүүс, баг бүтээдэг. Харин тухайн соёлыг цогцлоох ажлыг удирдлага өөрөө хийх ёстой. Байгууллагын соёл зөв тогтсон байхад соёл нь бизнесээ аваад явчихдаг гэдэгт итгэдэг. Тэгэхээр миний тэргүүний зорилго бол компанийнхаа соёлыг зөвөөр бүтээх явдал. Хэдий мундаг стратегитай компани байсан ч соёл нь тогтоогүй, байхгүй бол бизнес тогтвортой үргэлжлэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл байгууллагын соёл мөнхөд стратегийнхаа дээр оршиж байдаг гэж хардаг учраас М банкны төслийн багаа бүрдүүлэхдээ ч энэ зарчмаар ажилласан.

Хоёрдугаарт, аливаа асуудлыг өөрийн гэхээсээ илүү нөгөө хүнийхээ оронд байсан бол ямар байх бол буюу “Emphaty”-тай харж ажиллахыг хичээдэг. Ажилтан ч тэр, харилцагч тэр, хэнтэй ч харилцсан асуудал байвал үүнийг яаж шийдэх боломжтой, юу хүсэж байгаа бол гэдгийг анзаарч шийдвэр гаргадаг. 

Манлайлагч хүнд байх ёстой 1 чанар?  

Удирдагч хүн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Эцсийн дүндээ хүн, хүнтэй л ажиллаж байгаагийн хэрэг юу билээ, ажилтантайгаа ойлголцож ажиллах, ажлаа хийж чадаж байна уу, ажилдаа дуртай байна уу гэдгийг ойлгохгүй бол тухайн ажилтан надтай, миний удирдлага доор ажиллахгүй.

Ер нь л асуудал, төсөөлөл, боломжит эрсдэл гэхчлэн удирдагчаас шаардаж болох бүхий л зүйлд мэдрэмжтэй хандах хэрэгтэй. 

Мөн асуудал гарахад өөрөө эхлээд хийж үзэх гэж оролддог. Ингэснээр асуудал нөхцөл байдлаа мэдэрдэг. Өөрөө хийж ч үзээгүй, чадахгүй зүйлсээ ажилчдаа шийд гээд орхиж болохгүй. Энэ нь шийдвэр гаргалтад ч сайнаар нөлөөлдөг шүү. 

Таны хэзээ ч мартдаггүй манлайллын түүх?

Сургуулиа 2009 онд төгсөж ирсэн үеэр Энержи Ресурс ХХК үүсгэн байгуулагдаж, дараа жил нь Mongolian Mining Corporation (MMC)-н Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийх томоохон төсөл эхэлж байсан. Саяхан Энержи Ресурс ХХК-ийн Монголоос анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавьсны 14 жилийн ой тохиолоо. Мэдээж Монгол компани гаднын хөрөнгийн бирж дээр гарч байгаа тул хууль эрх зүйн орчноос эхлээд JPMorgan (JPM), Citigroup (C) гэх мэт томоохон компаниудтай хамтран ажилласан гэхчлэн бүх зүйл сорилт бас боломж байсан. 

Нөгөө нь М банкийг эхлүүлэхээр бид Өмнөд Солонгосын Korea Telecom (KT) группийн туршлагыг судалж байх үе. Тус групп нь хамгийн том телеком компаниасаа гадна Солонгосын анхны необанк болох K банкийг үүсгэн байгуулж байсан. Одоо бол Солонгос 2, 3 необанктай болсон. Тухайн үед Монголын талын төслийн багийг би ахалж, Монголд необанк үүсгэн байгуулах боломжийг судалж тэднээс зөвлөх үйлчилгээ авч байсан юм. Технологио ойлгохоос эхлээд бүх юм нь сорилт болж байсан л даа. Банк байгуулахын өмнөх Тэмүүлэн, банк байгуулсны дараах Тэмүүлэн хоёр өдөр, шөнө шиг л ялгаатай. 

Таны карьераас бидний мэдэх ёстой 3 чухал зүйл? 

1️⃣ Ажлын гараагаа эхлүүлж байх үед надад тохиосон гоё боломж нь олон салбарт ажиллаж үзэх боломж байсан. Тиймээс ч карьерын эхэн үедээ хурдан хугацаанд их зүйл суръя гээд уул уурхай, ББСБ, борлуулалт, медиа гэхчлэн олон салбарт ажиллаж үзсэн гэхээр 10 жилийн хугацаанд 5 салбарт ажиллаж үзсэн байна. 

2️⃣ Би 2016 оноос хойш санхүүгийн салбарт тасралтгүй ажиллаж байгаа. М банк бол миний 2 дахь томоохон төсөл байсан. Харин эхнийх нь Simple апп-ийг хөгжүүлж, зах зээлд гаргасан нь.

3️⃣ Би юмыг тэгээс нь босгох дуртай төрлийн хүн. Үйл ажиллагаа нь жигдэрчихсэн явж байгаа компанид орохоос илүүтэйгээр өөрөө шинээр хийх дуртай. Хийж буй зүйл маань жигдрээд ирэхээр дараа, дараагийн төсөл рүүгээ ороод явдаг. Ер нь хийсэн зүйлийнхээ ард нь гарч байж кайф авдаг гэх юм уу. 

Ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд хийсэн хамгийн сайн хөрөнгө оруулалт тань юу байсан бэ? 

Тэмүүлэн гэдэг хувь хүн хэзээ, яаж хөгждөг вэ, гэхээр аялж байхдаа хөгждөг. Аялж байхдаа тухайн улсын гудамжаар алхаж, эргэн тойрноо ажиглах дуртай. Мэдээж ном, сонин унших бол нэг асуудал. Харин алхаж байх явцдаа энийг ингэдэг юм байна, тэрийг тэгж хийдэг юм байна, энийг яагаад ингэж хийсэн юм гээд л бодлууддаа дарагддаг. Оюутан байхдаа ч ингэж их алхдаг байсан. Хөгжим сонсоод л амьдрал хараад л алхчихдаг хүүхэд байсан. Ер нь инновацлаг, гоё хотуудаар аялах сонирхолтой болохоор жилдээ заавал нэг шинэ газар үзье л гэж боддог болчихсон.

Банкны салбарын удирдлагын түвшинд байгаа хүний хувьд бусад салбарын удирдлагаас ялгаатай зүйл байдаг уу? 

Банкны нэн ялангуяа Необанкны бизнес бол технологи, санхүү гэхчлэн олон төрлийн бизнесийн нэгдэл гэх утгаараа маш онцлог бизнес. Мөн банкны захирлууд тухайн бизнесийн цар хүрээ, үйл ажиллагааны онцлогийг таньж мэдэхийн тулд зах зээлийн олон төрлийн нарийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Жишээ нь, хүнсний ногооны худалдаа эрхлэгч байлаа гэхэд улирлын шинж чанартай бизнесийн онцлогийг, ноолуурын үйл ажиллагаа явуулдаг компанид зээл өгөхөд ноолуурын үйлдвэрийн процессыг мэдэхгүй бол хэрхэн компанийг нь ойлгож санхүүжилт олгож чадах билээ.

Банкнууд гаднын хөрөнгийн бирж дээр гарах, тус салбарт гаднын хөрөнгө оруулалт татах ямар боломжууд байна вэ?

Мэдээж цаашид М банк зах зээлээ эхлээд тэлнэ. Энэ дундаа Төв Азийг сонирхож байгаа. Саяхан MCS Групп Узбекистанд цахим худалдааны төсөл эхлүүлэн, үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор бид ч Узбекстаны зах зээлийг судалж байгаа. Нөгөө талд банкны тухай хуулиар бид 2026 он гэхэд гаднын хөрөнгө оруулагч нарыг оруулж ирэх даалгавартай байгаа. Ингэхдээ шаардлагатай бол IPO хийх, эсвэл хаалттайгаар хөрөнгө оруулах боломжтой.  

Бид банкны салбарын тоглогч болоод 2 жил гаран болж байна. Өдгөө манай банкны харилцагчийн тоо маань 200 мянгад хүрсэн байна. Үүнийг өсгөх нь бидний тэргүүн зорилго. Хүүхдээр бол 2 настай л хүүхэд гэсэн үг.

Эхний 2 жилдээ хөлд орж, цаашид алхдаг, гүйдэг болно. Мөн ирэх жил бидний хувьд нэлээн тогтворжчихсон жил байх болов уу гэж бодож байна. 

Мөн өнгөрсөн 9-р сард М банк бизнес апп-тай болсон. Энэ нь тогтвортой татвар төлдөггүй ч хувиараа бизнес эрхлэгчид зориулсан кредит скорер буюу зээлийн эрх тооцох апп юм. Товчхондоо тус апп MCS Coca-Cola ХХК, Анугоо ХХК гэхчлэн манай MCS Группийн охин компаниудтай урт хугацаанд хамтарч ажилладаг үйлчилгээний газруудын хамтын ажиллагааны үндсэн дата дээр суурилж бүтээгдэхүүн санал болгоно гэсэн үг.  Цаашлаад олон хэрэглээний платформуудтай интеграци хийдэг болох юм.  

Мөн жижиг, дунд, хувиараа бизнес эрхэлдэг бусад хүмүүс тус апп-ийг хувийн санхүүгээсээ бизнесийн орлого, зарлагаа тусгаарлах зорилгоор ашиглаад янз бүрийн урамшуулал авах боломжтой. 

Таны ажлын ноу-хау? 

Би ямар ч зүйлийг “Яагаад ийм байж болохгүй гэж?” гэдэг талаас нь хардаг чалленжер төрлийн хүн.  Иймээс ч М банкийг банкны уламжлалт үйлчилгээг халсан чалленжер банк буюу хүмүүсийн дассанаас өөр банк болгон хөгжүүлэх зорилготой. Ажилчдаа ч ийм сэтгэлгээтэй ажиллаасай гэж хүсдэг. Мөн ямар нэгэн асуудалтай тулгарах үедээ заавал шийдэлтэй, хурдтай ажиллах зарчмыг баримталдаг. Асуудалд хурдтай, шийдэлтэй хандахгүй бол үр дүнгүй санагддаг юм.

Би бол “Micro management” хийх талын хүн ер нь биш. “Micro management” хийгээд эхлэхээр ажилчид улам хайрцаглагдаад ирдэг. Ингээд ирэхээр мэдээж хувь хүн хөгжих, задгай сэтгэх нь хязгаарлагдах хандлагатай болдог. Тиймээс ажилтнууддаа асуудлыг нь ойлгуулж, итгээд үр дүн хүлээдэг төрлийн хүн. 

Гүйцэтгэх захирал бол эцсийн дүндээ хүнтэй л ажилладаг албан тушаал. Компани удирдаж байгаа хүн бүх асуудал руу байнга орно гэж байхгүй шүү дээ. Тиймээс маш сайн багийг бүрдүүлж, тэр багаа урагш удирдах буюу баг дээр түлхүү ажилладаг. 

Таны ажлын өдөр хэрхэн эхэлдэг вэ? Мөн ажлаа хөнгөвчилдөг аргаа хуваалцана уу. 

“Slow morning” гэдэг ойлголт байдаг шүү дээ. Сүүлийн жилүүдэд өглөөг удаан, тайвнаар эхлүүлэх нь чухал гэдгийг ойлгож, аль болох өглөөний цагаа өөртөө гарган, дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэж тайван эхлүүлдэг болсон. Өмнө нь тийм байгаагүй л дээ. Ажлын цагийн хувьд 10 цагаас эхлүүлж, оройн 8 цагаас дуусдаг. Гэсэн хэдий ч ажлын өдрүүдэд шаардлагатай бол хэзээ ч хамаагүй ажиллаж л байдаг. Харин өдрийн туршид болон ар араасаа болдог хурлууд, харилцагч, түншүүдтэй уулзах гээд өрөөндөө ганцаараа суух цаг бол хомс.

Ажлаа хөнгөвчлөх тал дээр бол уулзалт, хурал, төлөвлөгөөт ажлаа сайн хөтөлдөг дөө. Миний хувьд ажлуудаа Microsoft Teams дээр төлөвлөдөг. Дийлэнхдээ Ням гаргийн орой ирэх 7 хоногоо төлөвлөж, ажлуудаа тодорхой болгон, заавал шийдэх ёстой асуудал, ажлын явц болон хийх зүйлсийн жагсаалтаа тэмдэглэчихээр амар байдаг юм. 

Та хэдэн хүнтэй баг удирддаг вэ? 340

Та хаанаас мэдээлэл авдаг вэ?

  • Дотоодоос iKon, iToim, X буюу Twitter
  • Гаднаас Wall Street Journal, Financial Times

Санал болгох ном? 

  • No Rules Rules: Netflix and the Culture of Reinvention
  • Trillion Dollar Coach: The Leadership Playbook of Silicon Valley's Bill Campbell
  • Good to Great: Why Some Companies Make the Leap...And Others Don't

Санал болгох подкаст? 

Huberman Lab, The Diary Of A CEO

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.