Та хэвлэл мэдээлэл болон сэтгүүлч нарт хэр их итгэдэг вэ? Энэ удаад иргэд улсынхаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хэр итгэлтэй байдаг талаар нэгэн сонирхолтой судалгааг тоймлох гэж байна. Кофегоо аваад нэг сайхан тухлаад суучих.
Цензуртэй мэдээлэл баталгаатай?
Тус 28 улсын жагсаалтыг Хятад 77%-тайгаар тэргүүлж, Индонез 70%-тай удаалсан юм. Харин нөгөө талд Япон, Их Британийн иргэд хэвлэл мэдээлэлдээ бараг л итгэдэггүй нь харагдаж байв. Ажаад байх нь ээ жагсаалтыг тэргүүн байрны улсууд хэвлэлийн эрх чөлөөний индексэд нэлээн хойгуур бичигддэг улсууд байх нь тэр. Гэтэл сүүл мушгиж буй Ирланд, Өмнөд Солонгос, Их Британи тэргүүтэй улсуудад хэвлэн нийтлэх эрх чөлөө дэлхийн дунджаас хамаагүй дээр хангагддаг. Хачирхалтай юм…
Сэтгүүлчид бол худлаа
Цаашлаад, хүмүүс сэтгүүлч нарт итгэснээс хөршдөө илүү итгэдэг аж. Иргэдийн сэтгүүлч нарт итгэх итгэл эрх баригчдынхаас ердөө 7 нэгж хувиар л илүү байна гэхээр бараг нэг тал гээд хараад байх шиг.
Эцэст нь… Тус судалгааны хамгийн авууштай хэсэг нь хүмүүс мэдээллийн эх сурвалжаараа шууд хэвлэл мэдээллийнхнийг сонгохын оронд өөрсдөө хайхыг илүүд үзэж буй явдал байв. Гэхдээ тус судалгаанд хамрагдсан улсууд бол бүгд хөгжингүй орны иргэд гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Манайд ч аль нэг хэвлэл, мэдээллийн хэрэгслийг шууд эх сурвалж болгохын оронд тухайн асуудлыг өөрсдөө хайдаг болчихвол мэдээллийн урсгалд төөрөхгүй байхаас эхлээд олон зүйлс өөрчлөгдөнө дөө.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.