
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдэд тооцогдох Америк болон Хятадын уулзалт эхлэхэд 1 өдөр үлдлээ. Энэ удаагийн уулзалт нь Доналд Трампын Хятадад хийж буй 9 жилийн дараах айлчлал гэдгээрээ онцлог төдийгүй олон анхаарал татах асуудлаар яриа өрнөх хүлээлттэй байна.
🪖 Тайванийн ирээдүй
Маргааш буюу 5 сарын 14-нөөс эхлэн 2 өдрийн турш Бээжин хотноо Доналд Трампын айлчлал үргэлжилнэ. Айлчлалын үеэр яригдах халуухан сэдвийн нэг бол Тайваньд хийх Америкийн зэвсгийн нийлүүлэлт ба өнгөрсөн 7 хоногт Тайвань батлан хамгаалах салбараа бэхжүүлэхээр Америкаас пуужин болон бусад зэвсэг худалдан авахад зориулан $25 тэрбумын тусгай төсвийг баталсан аж. Уг асуудалд Хятадын талаас тус нийлүүлэлтийг зогсоохыг шаардаж буй.
💼 Бизнесийн яриа
Энэ удаагийн айлчлалд Америкийн бизнесийн акулууд оролцоно. Тухайлбал, Доналд Трамп айлчлалдаа Apple (AAPL)-н Тим Күүк, Tesla (TSLA)-н Илон Маск, Goldman Sachs (GS)-н Давид Соломон зэрэг Wall Street болон цахиурын хөндийн аваргуудыг уриад байна. Ингэхдээ санхүү, технологийн салбарын хэлэлцээрээс гадна хөдөө аж ахуй, сансрын үйлдвэрлэлтэй холбоотой ярианууд ч явагдах юм.
Эцэст нь… Энэхүү уулзалтаар дэлхий нийт олон зүйл хүлээж байгаа ч шинжээчдийн ихэнх нь 2 гүрэн олон асуудлаа цэгцлэгдэхээс илүү гал унтраасан буюу харилцаагаа тогтворжуулах яриануудыг өрнүүлнэ хэмээн үзжээ. За тэгээд ямар шийдвэр гарахыг ирэх Даваа гаргийн товхимлоосоо уншина байгаа. 🤓
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.