• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 30, 2023
Originals

Монгол атомын цахилгаан станцтай болж магадгүй

yld
М.Хулан
4 сарын 30, 2023
4 сарын 30, 2023

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг Монголд айлчлах сургаар атомын цахилгаан станцын асуудал сөхөгдөж байна.

Өнөөх л ураны асуудал

Тодруулбал, өнгөрсөн Баасан гарагт Эрчим хүчний яамны сайд УИХ-ын ээлжит чуулганы үеэр Францын Ерөнхийлөгч Монголд удахгүй айлчлах сураг бий бөгөөд тэр үеэр Монголд атомын цахилгаан станц барих талаар хэлэлцэж магадгүй гэнэ.

  • Сануулахад, Францын төрийн өмчит Орано групп Монголд 1996 оноос хойш ураны хайгуул, туршилт хийж байгаа бөгөөд өдгөө олборлох эсэх дээр тулж ирээд буй юм.

Атомын цахилгаан станц баригдах эсэх…

Монгол ураны нөөцөөрөө дэлхийд 12-т жагсдаг ч одоогоор албан ёсоор ураны олборлолт хийж эхлээгүй. Улмаар 2010 онд Азидаа ч томд орох Зөөвч-Овоон ураны уурхайг илрүүлэв. Үргэлжлүүлбэл, төслийн өөр нэг талд хуучнаар Арева Майнз гэгдэж байсан Бадрах Энержи ХХК бий. Бадрах Энержи ХХК-ийн талаар товчхон…

  • Эзэмшил: Тус компанийн 66%-ийг Орано групп, 34%-ийг ЗГ Мон-Атом ХХК-иар дамжуулан эзэмшдэг. Харж байгаачлан Францын тал Бадрах Энержи ХХК-ийн ихэнх хувийг эзэмшиж байгаа болохоор Эммануэл Макроны айлчлалаар атомын цахилгаан станцын талаар хэлэлцэх нь гайхах зүйл биш.
  • Хугацаа: Бадрах Энержи ХХК Зөөвч-Овооны туршилтын төслийг 2021 онд эхлүүлэн өнгөрсөн оны 12-р сард дуусгасан. Энэ жилийн хувьд тэд ЗГ-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эсэх чухал даалгавартай. Хэрвээ гэрээнд гарын үсэг зурвал 2028 оноос эхлэн үндсэн олборлолтоо эхлүүлэх аж.

Саад ☢️

Ураны олборлолтыг эхлүүлэх, урагшлуулах талаар яриа гарах болгонд л энэ сэдэв олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг. Учир нь олон нийтийн дунд уран олборлолтыг дагаад ирэх атомын цахилгаан станцыг хүлэмжийг хийг бууруулах, цахилгаан эрчим хүчний хамаарлыг багасгах шийдэл гэхээсээ илүүтэй цөмийн аюул, байгаль орчинд хортой гэх талаас нь илүү ойлголттой байдгаас болдог биз.

Гэсэн ч… 1 гр уранаас 2.8 тн нүүрснээс гарах дулаан ялгардаг. Нэмээд нийт эрчим хүчнийхээ 96%-ийг чулуужсан түлшнээс цаашлаад Оросоос цахилгаан эрчим хүчнийхээ 13%, газрын тосныхоо дийлэнхийг авдаг бид бол бодох л хэрэгтэй дээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.