
Улаанбаатарыг хэрхэн түгжрэлгүй болгох талаар төр засаг маань удаа дараа санаагаа чилээлгэсний эцэст трамвайтай болгохоор сэтгэл шулууджээ. Трамвай буюу хөнгөн гал тэрэгтэй болбол замын хөдөлгөөний дундаж хурд 25.7% нэмэгдэх гэнэ дээ.
🛤️ Трамвайн тухайд…
Дэлхийн анхны трамвай 1800-аад оны эхнээс морин тээврээр Англид үүссэн ба 1800-аад оны сүүлээс Берлинд цахилгаан трамвайгаар хүн тээвэрлэж эхэлжээ. Цөөн үгээр трамвай нь хот дотор цахилгаанаар явдаг, нийтийн тээврийн хэрэгсэл юм.
🚃 Улаанбаатар трамвай
Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжихээр ирэх 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүний дотор түгжрэлийг бууруулахаар Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлэх ба саяхан төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлуулжээ. Одоо трамвайн угсралтын нээлттэй тендер зарлахаар бэлтгэж байгаа гэнэ. Трамвайн тухайд:
🚗 Том төлөвлөгөө
Түгжрэлийн эсрэг авч буй 10 мега төслөөс Улаанбаатар метро төсөл хамгийн үр дүнтэй нь бөгөөд замын хөдөлгөөний дундаж хурд 40.4% нэмэгдэх аж. Харин трамвайн хувьд метроны араас 2-т эрэмбэлэгдэж байна. Метроны эхний шугамын өртөг $2.4 тэрбум ба нийт өртгийн 15%-ийг хот өөрөө санхүүжүүлэх бол үлдсэн 85% дээр олон улсаас санхүүжилт босгох аж. Энэ мөчид трамвайн санхүүжилтийг хэрхэн босгох болон Увсын 100 жилд хэн түрүүлэх вэ гэдэг л сонирхол татаж байна даа…
Эцэст нь… Түгжрэлийн эсрэг өргөн хүрээтэй ажиллаж байгаа нь сайхан ч энэ олон мега төслийг амжилттай хэрэгжүүлж чадах уу гэдэг сонин. Ямартай ч Монголд метро 14 жилийн дараа ажил хэрэг болж байгаа бол трамвай хэзээ эхлэх вэ? Зөв хариултыг олоорой. 🥸
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.