“Luxe TV Mongolia” телевизийн суваг Монгол хэл дээр тусгайлан бэлтгэсэн контентуудаа 10 сарын 13-наас Юнивишны IPTV-н 55-р сувгаар хүргэж буй.

Соёл, урлагт чиглэсэн дэлхийн томоохон мэдээллийн сүлжээ болох “Luxe TV”-н Ази номхон далайн бүс нутаг дахь хамгийн анхны салбар Монгол Улсад албан ёсоор 10 сарын 13-нд нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд Францын элчин сайдын яам, Энэтхэгийн элчин сайдын яам, Туркын элчин сайдын яамдын хүндэт зочид, НҮБ болон Европын сэргээн босголтын банкны суурин төлөөлөгчид тэргүүтэй дотоодын болон олон улсын бизнес эрхлэгч компаниудын эрхэм зочид төлөөллүүд оролцов.
Түүнчлэн Люксембургийн вант улс болон Францад төвтэй “Luxe TV” International-ийн Дэд ерөнхийлөгч ноён Эрдагон Сезгин хүрэлцэн ирж халуун мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр хэлэхдээ, “Luxe TV-н Ази номхон далайн бүс нутаг дахь хамгийн анхны салбар Монгол Улсад албан ёсоор нээлтээ хийж байгаад туйлын их баяртай байна. “Luxe TV” нь дэлхийн 90 гаруй улс орны 462 сая өрхөд хүрч, 24 цагийн турш дахин давтагдашгүй, шинэлэг мэдээ мэдээллийг дэлхийн өнцөг булан бүрд тархсан үзэгчдэдээ хүргэдэг ба энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид Монголын брэндүүдийг дэлхийд гаргах боломжийг олгон, таниулах юм. Цаашлаад Монгол Улсыг сонирхон ирэх жуулчдын урсгалыг ч нэмэгдүүлнэ гэж итгэж байна. Бид "Luxe TV Mongolia"-тай хамтран Ази тивийн улс орнууд руу үйл ажиллагаагаа тэлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.
Мөн энэ үеэр "Luxe TV Mongolia" компанийн Гүйцэтгэх захирал хадагтай Б.Хонхонцэцэг хуран цугласан хүндэт зочдод хандан “Бидний урилгыг хүлээн авч түүхийн шинэ хуудсыг эхлүүлэхээр хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. 2022 онд хамтын ажиллагааны гэрээ үзэглэснээр бидний бэлтгэл ажил тасралтгүй өрнөсөөр яг 1 жилийн дараа буюу өнөөдөр бид албан ёсоор "Luxe TV Mongolia" болон хамгийн том мэдээллийн сүлжээг эхлүүлж чадлаа. Luxe TV-г дэлхийд Luxury зах зээл рүү чиглэсэн буюу тансаг зэрэглэлийн гэдэг тодотголоор нь илүүтэй таньдаг байх. Тэгвэл Luxury буюц тансаглал гэдэг үг зөвхөн баян тансаг гэсэн утга биш харин илүү тухтай, илүү жаргалтай, илүү шинэ, илүү зөв амьдралын дадлыг тансаглал гэж бид өөрийн телевизийн бодлогодоо тусгаж, хэрэгжүүлэхийг зорьж байна. Бид Монголын компаниуд болон брэндүүдийг дэлхийд хөл тавихад тусалж, дэмжих хамтрагч байж чадах болно гэдгээ итгэлтэйгээр хэлмээр байна” хэмээн дурдан
“Luxe TV Mongolia” телевиз, мэдээллийн сүлжээ нь соёл, урлаг, завар дизайн, архитектурын шинэлэг шийдэл, технологийн инновац, үнэт эдлэл, улаан хивсний ёслол, өв соёл болон аялал жуулчлалын онцлох цэгүүдийг онцолсон мэдээ, мэдээллийг дэлхийн өнцөг булан бүрд байрлах 100 гаруй операторуудаараа дамжуулан хүлээн авч дотоодын бизнес эрхлэгчид, иргэддээ цаг алдалгүй өөрийн телевизийн сувгаар дамжуулан хүргэхээс гадна www.luxetv.mn мэдээллийн цахим хуудас, сошиал сувгууд зэрэг мэдээллийн цогц платформуудаар дамжуулан үзэгчдэд хүргэх юм.
“Luxe TV Mongolia” телевиз, мэдээллийн сүлжээ нь олон улсын операторуудын бэлтгэсэн сонирхолтой дахин давтагдашгүй контентуудыг үзэгчдэдээ хүргэхээс гадна Монгол өв соёл, уламжлал, аялал жуулчлалын бүс нутгууд болоод Монгол брэндүүдийг багтаасан өөрийн контентыг бүтээн олон улсад таниулан, сурталчлахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.