• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 20, 2024
Санхүү

Банкны салбар нийт ногдол ашгийн 80.6%-ийг бүрдүүлээд байна

yld
Г.Аминаа
2 сарын 20, 2024
2 сарын 20, 2024

Өчигдрийн буюу 2 сарын 19-ний байдлаар 27 хувьцаат компани нийт ₮450.5 тэрбумын ногдол ашиг (НА) тараахаар шийдвэрлэлээ. Тэдний НА-ийн өгөөжийг ТУЗ-ийн шийдвэр гарсан өдрөөр тооцоход дунджаар 5.2%-тай гарав. Аль салбарт хөрөнгө оруулбал илүү өндөр НА хүртэх вэ?

Акулуудыг гүйцэхгүй нь

Энэ жил банкнууд хэр их ногдол ашиг тараах вэ гэдэг асуулт хөрөнгө оруулагчдыг бараг л нойргүй хонуулсан. Тэгвэл одоогийн байдлаар нээлттэй 6 банкны 4 нь ₮362.8 тэрбумын НА олгохоор болсон нь нийт НА-ийн 80.6%-ийг дангаараа бүрдүүлж, өгөөж нь дунджаар 6.8%-д хүрэв. Тэр дундаа,

  • Аргагүй л ХААН: ХААН Банк (KHAN) ₮271 тэрбумын НА тараахаар болсон. Улмаар НА-ийн өгөөж нь 11.8%-тай гарсан нь 27 компанийн дундаж өгөөжөөс 6.6 нэгж хувиар илүү бөгөөд нийт НА-ийн үнийн дүнгийн 60.2%-ийг дангаараа бүрдүүлээд байна.
  • Гэхдээ: Банкнууд НА тараахын тулд ТУЗ-өөс гадна Монголбанкны зөвшөөрлийг хүлээж байгаа. Одоо Төрийн банк (SBM) болон ХХБ (TDB)-н ногдол ашиг хэр их байх нь сонирхолтой хэвээр.

Банкны араас

Хагас жилийн ашгаасаа ₮46.8 тэрбумыг тараахаар болсон АПУ (APU)-гийн нөлөөгөөр хүнс үйлдвэрлэгчид нийт ₮54.4 тэрбумын НА-тайгаар банкны араас ороод ирлээ. Ийнхүү тус салбар нийт НА-ийн үнийн дүнгийн 12.1%-ийг бүрдүүлж, дундаж өгөөж нь 4.9%-тай гарав. Мөн,

  • Олуулаа: Банкнаас бусад санхүүгийн 9 ХК ₮25.2 тэрбумын НА олгохоор болсон бөгөөд НА-ийн өгөөж нь дунджаар 6.8% байгаа. Улмаар нийт ногдол ашиг тараах шийдвэр гаргагсдын бараг тал нь буюу 48% нь банк болон санхүүгийн салбарынхан байна. ХЗЗ-ийг тэд л өнгөлж байна даа.
  • Басаж болохгүй ээ: Үлдсэн 11 ХК ₮8 тэрбумын НА олгохоор болж, өгөөж нь 3.4%-тай гарав. Үүнд Монгол базальт (MBW) болон Монложистикс Холдинг (MLG) багтаж буйг санаарай.

Үүнээс гадна 6 ХК НА-ийн төлөлтийн өдрөө тодорхой зарлажээ. Тодруулбал, ЛэндМН ББСБ (LEND), Ард Кредит ББСБ (ADB), Ард Даатгал (AIC), Инвескор ББСБ (INV), Сэндли ББСБ (SEND), Анд-Энерги (AND) зэрэг ХК-иуд тодорхой 1 өдөрт НА-аа олгох аж. Календарь дээрээ тэмдэглээрэй.

Эцэст нь, банкны реформын дүнд банкнууд нээлттэй болж, ногдол ашгийн өгөөж нь ч өндөр гарч хөрөнгө оруулагчдыг баясгалаа. Мөн энэ жилээс бидний санаачилгын хүрээнд нэлээд хэдэн компани ногдол ашиг тараах өдрөө тодорхой зарлаж байгаа нь авууштай. Одоо нийтээрээ тодорхой, мэдээлэлтэй байгаад сурчихвал…

Жич: МХБ-ийн вэбсайт дээр орсон ХК-иудын ногдол ашгийн шийдвэрийн мэдээнд үндэслэн бичив.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.