Ямар автомашин зах зээлд үнэ цэнээ хамгийн сайн хадгалдаг вэ?
Тансаг зэрэглэлийн дунд оврын жийп худалдан авахаар төлөвлөж байгаа хүмүүс байна уу? Тэгвэл анхаарлаа хандуулаарай!
Автомашинаа сонгохоосоо өмнө…
Автомашин худалдан авах нь зүгээр нэг талх авахаас хэд дахин илүүтэй толгой гашилгасан асуудал. Тиймээс тухайн тээврийн хэрэгслийн найдвартай байдал, засвар үйлчилгээний түүх, үйлдвэрлэгчийн баталгаа, жолооны нөхцөл зэргийг харгалзан 5 жилийн дараа засвар хийх магадлал, дахин борлуулах үнэ зэргийг тооцоолж худалдан авалт хийх нь чухал. Мэдээж үүнийг гар аргаар тооны машиндах боломжгүй.
- CarEdge: Edmunds, KBB зэрэг автомашины судалгаа гаргагчид бий. Эдгээрээс CarEdge нь автомашины элэгдэл, засвар, даатгалын зардал зэргийг багтаасан үлэмж мэдээллийн сан үүсгэжээ. Тэгэхээр тус сайтаас 4 сая гаруй төрлийн автомашины шатахууны зарцуулалт, засвар үйлчилгээний зардал гэх мэт жуман мэдээлэл авч болох нь.
Ямар автомашин авах уу?
Юутай ч автомашинуудын дэлгэрэнгүй мэдээллийг авч болдог юм байж. Тэгвэл одоо таны сонголтод тусалж топ 5 тансаг зэрэглэлийн дунд оврын жийпийг харьцуулж үзье.
- Luxury Midsize SUV? Тансаг дунд оврын жийп гэдэгт тав тух, дээд зэргийн дууны систем, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи зэрэг функцуудаар тоноглогдсон автомашинууд орох юм.
- ₮345.5 сая: Уг ангиллын автомашинууд Монголд дунджаар ₮345.5 саяар борлуулагдаж буй. Та уг ангиллын автомашиныг сонговол худалдан авсан эхний 5 жилд засвар хийх магадлал нь дунджаар 22.2% байх аж. Мөн тус хугацааны засвар үйлчилгээний зардал нь дунджаар $4,158 болох юм.
Тэр дундаа: Харин дунд оврын жийп дундаа Lexus RX350 загвар нь зах зээлд үнэ цэнээ хамгийн сайн хадгалж буй. Учир нь уг загварыг өрсөлдөгчидтэй нь харьцуулахад худалдан авснаас 5 жилийн дараа их хэмжээний засвар үйлчилгээ хийх магадлал болон зардал хамгийн бага. Мөн зах зээлд RX350 машины эрэлт өндөр тул бусад загварын автомашинуудын үнэ 5 жилийн дараа дунджаар 43.8% буурах бол Lexus RX350-нх үүнээс 1.6 дахин бага буюу ердөө 28% аж.
Заа тэгээд, автомашин сонгохдоо зах зээлийн үнийн болон тухайн автомашины ангиллын машинуудын үзүүлэлтийг харьцуулж судлах нь ухаалаг хөрөнгө оруулалт болох юм шүү. Мөн ЭНД дарж жижиг оврын жийп машинуудын үзүүлэлтийг харах боломжтой. Гэснээс энэхүү нийтлэлийн тоо баримт нь дундаж үзүүлэлт бөгөөд бодит байдал дээр өөр байж болно гэдгийг санаарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.