• TechSprint 2026
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • TechSprint 2026
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Технологи

Siri 15 жилийн дараа рэбрэндинг хийлээ

yld
М.Хулан
6 сарын 10, 2026
6 сарын 10, 2026

Өнгөрсөн Даваа гарагт Apple (AAPL)-н Worldwide Developers Conference (WWDC) болж өнгөрлөө. Энэ бол Тим Күүкийн хамгийн сүүлийн WWDC. Одоо хураангуй тойм руугаа орцгооё. 

🤩 Siri өөрийн гэсэн апп-тай болно

Энэ жилийн WWDC-н хамгийн их хүлээлт үүсгэсэн шийдэл бол Apple-н 2 жил гаран ярьсан AI функц эцэст нь нэг юм амилж, iOS 27 үйлдлийн системд Siri AI албан ёсоор нэвтрэхээр болоод буй. Нэг ёсондоо Apple-н хэрэглэгчид өөрсдийн гэсэн AI агенттай болж байгаа бөгөөд Siri-г бие даасан агент байдлаар ажиллуулахын тулд тусад нь гаргаж, 15 жилийн дараа Siri өөрийн гэсэн гэртэй, апп-тай болов. Гэснээс анх Siri-н ард ChatGPT ажиллана гэгдэж байсан бол одоо Gemini ажиллахаар болсон шүү. 

  • 🤔 Siri AI юу хийж чадах вэ? Ирэх намраас эхлэн Siri AI-р файл илгээх, тохиргоо өөрчлөх, мессеж, календарь тэргүүтэй гар, хөлийн үзүүртээ зарах боломжтой болох нь. Хамгийн гол нь Siri AI дэлгэц дээрх контент болон камерын урд харагдаж буй зүйлийг таньж, ойлгох чадвартай болсон. Энэ нь мөн л 2024 онд танилцуулсан Visual Intelligence-н сайжруулсан хувилбар гэж хэлж болно. 
  • 🖼️ Бараг л PSD: Нэмээд зургийн өнцөг өөрчлөх, хэмжээг нь томсгох, нөхөх гэхчлэн 3 төрлийн AI функц нэмэгдэж байгаа. 

Санаж байгаа бол компани 2024 онд Apple Intellegence-г танилцуулсан ч хэлж ярьсан шиг нь нэвтрээгүй буюу хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэх хэргээр шүүхэд дуудагдаж, өнгөрсөн 5-р сард $250 саяын нөхөн төлбөр төлөхөөр болсон. 

🗣️ Өөр сонин сайхан 

Харин яг хөгжүүлэгчдэд зориулж Apple Core AI болон код бичих ажлыг хурдасгах Xcode 27 гэсэн 2 шийдэл танилцуулсан. 1 өгүүлбэрээр бол AI функцүүдийг апп-д нэгтгэх, угсрахад илүү хялбар болох аж. 

  • 🔒 Цаашлаад, аюулгүй байдал талаасаа хүүхдийн аюулгүй байдал, контент хязгаарлахтай холбоотой шинэ API-ууд нэмэгдсэн байна. Мөн энд, тэнд үүсгэсэн нэвтрэх нууц үгийг AI-р чангатгах боломжтой болсон гэсэн шүү. 

Эцэст нь… Юутай ч Siri 15 жилийн дараа рэбрэндинг хийж, ирэх намраас олон сонирхолтой шийдлүүд хэрэглээнд нэвтрэх л юм байна. Хэрэв компанийн хэлж байгаа шиг хэрэглээтэй байж чадвал өрсөлдөгчдөөсөө овоо хэдэн шат ахих төлөвтэй. Жижиг, сажиг ажлаа хөнгөвчлөх гэж нэлээд олон хүн Claude дээр хувийн AI агент угсраад, ашиглаад байгаа. Тэр хэмжээнд хүрэх нь үү харцгаая. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.