• TechSprint 2026
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • TechSprint 2026
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Хуучирсан мэдээ/ 5 сарын 9, 2024
Зах зээл

Өнгөрсөн онд Монгол $34.5 саяын үнийн дүн бүхий цемент, цементэн бүтээгдэхүүн импортолжээ

yld
М.Хулан
5 сарын 9, 2024
5 сарын 9, 2024

Өнгөрсөн 7 хоногт ЗГ-аас импортын цементийн татварыг 20% байсныг 5% болгон бууруулсан билээ. Тэгвэл Монгол ер нь хаанаас, хэр хэмжээний цемент авч байна? 

🇨🇳 Гол нийлүүлэгч 

Өнгөрсөн оны байдлаар Монгол $34.5 саяын үнийн дүн бүхий цемент, цементэн бүтээгдэхүүн импортоор авсны 98%-ийг Хятад дангаар нийлүүлсэн байна. Тэр дундаа тус улсаас дан цемент авахад л $15.7 саяыг зарцуулсан аж. Хятадын импортын цементэд эзэлж буй хувь, хэмжээ үлэмж юм шиг харагдах ч үүнийг 10 жилийн өмнөх буюу 2015 онтой харьцуулахад 3.3 дахин буурсан үзүүлэлт гээд л бод. Бараг 10 жилийн өмнө бүхэл бүтэн барилгын салбар маань Хятадын цементээс шууд хамааралтай байсан гэхээр. 

  • Шил дарагсад: Араас нь Япон жагсаж байгаа ч бид тус улсаас цементийг дангаар нь авахаасаа илүү бүтээгдэхүүн буюу $102 мянгын үнэ бүхий асбест цементэн бүтээгдэхүүн авсан байна. Харин Оросоос бол импортын цемент, цементийн бүтээгдэхүүнийхээ 0.2%-ийг л авчээ.

Дотоод 88% vs импорт 12%

Өдгөө Монголд цементийн 7 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэд жилд 4.5 сая тн цемент үйлдвэрлэх чадалтай гэгддэг. Харин Монголын цементийн жилийн хэрэглээ 1.8 сая тн гэж байгаа. Өнгөрсөн жилийн тухайд Монгол импортоор 255 мянган тн орчим цемент авч дотоодын хэрэгцээгээ хангасан байна. Энэ нь тус жилд дотоодын цементийн хэрэгцээний 13.7%-ийг бүрдүүлсэн бол нөгөө талд дотоодын үйлдвэрлэгчид 1.6 сая тн цемент үйлдвэрлэсэн байдаг. 

Эцэст нь… Импортын цементийн хэмжээ 10 жилийн өмнөхөө бодоход багасаж байгаа төдийгүй Ковид-19-ийн жил болох 2021, 2022 онд л гэхэд нийлбэр дүнгээр $254 саяыг дотооддоо хадгалаад буй. Өнгөрсөн жилийн тухайд $98.9 саяыг дотооддоо хадгалсан зэргээс харахад ядаж нэг салбар маань ч гэсэн бусад улсаас хараат бус байх нөхцөл бүрдэж байтал нөгөө талд импортоор чанаргүй цемент орж ирэх гээд асуудал ч гарсаар байгаа даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.