• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 16, 2024
Хэвлэлийн мэдээ

Богд Банк ХК 2023 оны IV улирлын санхүүгийн тайлан болон онцлох үйл ажиллагаагаа танилцууллаа

lemonpress
Lemon Press
1 сарын 16, 2024
1 сарын 16, 2024

Богд Банк ХК 2023 оны 12 сарын 31-ний байдлаарх санхүүгийн аудитлагдаагүй тайлан болон өнгөрсөн онд харилцагчдадаа зориулан шинээр хэрэгжүүлж, нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ болон цаг үеийн ач холбогдолтой олон ажил санаачлан хэрэгжүүлснээс онцлон нийт хувьцаа эзэмшигчдэдээ болон нийт харилцагч нартаа зориулан олон нийтэд нээлттэй танилцуулж байна.

Онцлох бүтээгдэхүүн үйлчилгээ:

  • Залуус өөрсдийгөө илэрхийлж, шинэ боломж, өөртэйгөө ижил сонирхолтой залуустай нэгдэх боломжийг бий болгох зорилгоор ЦойлогсоZ залуусын нэгдэлтэй хамтран хөгжүүлсэн “Compass Community” 4 төрлийн дүр бүхий бүх төрлийн төлбөр тооцоонд ашиглах дотоодын төгрөгийн картуудыг нэвтрүүлсэн.
  • Богд Банкны шинэ салбар болох Дархан салбарын нээлтийн үйл ажиллагаанд зориулж Хугацаатай хадгаламжийн урамшуулалт аяныг эхлүүлсэн. Тус урамшуулалд Богд Банкны Дархан салбарт 6 сараас дээш хугацаатай хадгаламж нээсэн болон сунгалт хийсэн ₮100 мянга тутамд нэг урамшууллын эрхийг бэлэглэж, тус эрх дундаас 2024 оны 2 сарын 29-ний өдөр 1 урамшууллын эрхийг шалгаруулж, TOYOTA AQUA машины эзнийг тодруулна.

Арга хэмжээ, хамтын ажиллагаа:

  • Triple Jump/Dutch Good Growth Fund хөрөнгө оруулалтын сангаас амжилттайгаар анхны санхүүжилтийг татсан

Triple Jump-тай харилцааг эхлүүлэн, магадлан шалгалтыг (due diligence) амжилттай давж, 2023 оны 12 сарын 11-ний өдөр анхны зээлийн гэрээг байгуулан $8 саяын дунд хугацааны санхүүжилтийг татлаа. Энэхүү санхүүжилт нь өмнөх татсан санхүүжилттэй төсөөтэйгөөр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд чиглэсэн байна.

  • “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аянд амжилттай оролцон дэд байр эзлэв.

Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, арилжааны банкнууд болон бусад холбогдох байгууллагууд жил бүр хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлах, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үйлст хувь нэмрээ оруулж, манлайлж уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аянд өнгөрсөн оны амжилтаа давтан дэд байр эзэлсэн амжилтыг үзүүлэв.

  • Тогтвортой хөгжлийг дэмжигч Богд Банк нь дотооддоо ашиглаж буй бүх тээврийн хэрэгслийг 100% цахилгаан автомашинаар шинэчлэв.

Байгаль орчинд ээлтэй технологийг эрхэмлэж буй өнөө цагт нүүрс хүчлийн хий бага ялгаруулах автомашины зээлийг харилцагч нартаа санал болгохоос гадна, банк нийгмийн хариуцлагын хүрээнд дотоодын хэрэгцээнд ашиглаж буй тээврийн хэрэгслийг 2023 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн BYD Yuan Plus маркийн 100% цахилгаан автомашинаар шинэчлэв.

  • Үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн 3 салбар тооцооны төвийг шинээр нээв.

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах “Их тойруу” худалдааны төвийн 1 давхар, Богд цамхаг тауэрын 7 давхарт “Prime” салбарын болон Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Дархан ХК-ийн Дархан зах худалдааны төвийн “Дархан салбар” 1-р давхарт өөрийн салбаруудаа тус тус нээж, харилцагч нартаа ойртлоо.

  • Санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хүрээнд ЕБС-ийн сурагч нарт хуримтлалын ач холбогдлын сургалтыг орсон.

Богд Банк нь 2023 онд Монголын иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд илүү их ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд хүүхэд багачуудыг хуримтлалтай болохыг дэмжин “Итгэл” хүүхдийн хадгаламжийн хүрээнд хүүхэд багачуудад урамшуулал олгон, нийт Ерөнхий боловсролын 32 сургуульд тус тус хуримтлалын ач холбогдолтой холбоотой сургалт, зөвлөмжийг өгөх арга хэмжээг зохион байгуулсан билээ.

Санхүүгийн голлох үзүүлэлтүүд:

  • Богд Банкны өөрийн хөрөнгө 2023 оны байдлаар ₮141.9 тэрбумд хүрснээр өнгөрсөн 8 жилийн хугацаанд өөрийн хөрөнгөө 8.5 дахин өсгөж, жилд дунджаар 30%-иар өссөн үзүүлэлттэй байна.
  • Нийт хөрөнгө 2023 оны байдлаар өнгөрсөн жилээс 49.1%-аар өсөж ₮713.3 тэрбумд хүрлээ. 2014 онд байгуулагдсан цагаас хойш нийт хөрөнгө 43 дахин өссөн бөгөөд жил бүр дунджаар 46%-ийн өсөлт үзүүлсэн байна.
  • Цэвэр ашиг нь 2023 оны байдлаар өмнөх 2022 оноос 53%-иар өсөж ₮29.2 тэрбумд хүрсэн байна.
  • 2023 оны 12 сарын 31-ний байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж /ROE/ 23.4%-тай, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 42.3%-тай байна.

Богд Банк-Итгэл түгээнэ

Эх сурвалж: Богд Банк
Эх сурвалж: Богд Банк
Эх сурвалж: Богд Банк
Эх сурвалж: Богд Банк
Эх сурвалж: Богд Банк
Эх сурвалж: Богд Банк
NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.